С.Баярт дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Ерөнхий сайд С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор АТГ шалгаж буй билээ.
Тэгвэл түүнд дахин нэмж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчин, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй болж, түүнийгээ оффшор бүсээр дамжуулан, гадаад улсад үл хөдлөх хөрөнгө худалдан авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгах буй аж. Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор бүстэй холбоотой асуудлаар шалгаж буй юм байна.