Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.доллар босгожээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Дөнгөж сая Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан байнгын хорооны гишүүдэд вальютын ханшийн өсөлтийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр энэ үеэрээ Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатайгаар авахаар болсон талаар ярилаа.
Энэ талаар хэлэхдээ "Хөгжлийн банк гадаад зах зээлээс 500 сая ам.долларыг таван жилийн хугацаатай авахаар боллоо. Засгийн газрын баталгаагүй, эрсдлээ Хөгжлийн банк үүрээд явах боломжтой. Энэ мөнгө улсын нөөцөд байгаа дарамтын бууруулж эхэлнэ гэж харж байна. Өр, төлбөрөө барагдуулах, санхүүгийн эх үүсвэртэй болж байгаа нь төгрөгийн ханшийг тогтворжуулахад чухал алхам болно" гэв.