Монголбанк мөнгө хэвлэхгүй гэв
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Дөнгөж сая байнгын хорооны гишүүдэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан вальютын ханшийн өсөлтийн талаарх мэдээллийг өглөө.
Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Вальютын ханш хэзээ буурах вэ. Монголбанк дахиж мөнгө хэвлэх үү" гэв.
Хариуд нь Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан "Вальюын ханш хэзээ буурахыг хэлж мэдэхгүй. Мөнгө хэвлэх үйл ажиллагааг зогсоосон. ОУВС-гийн шаардлага ч мөнгө хэвлэхийг хориглосон байдаг" гэлээ.