Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг баривчилжээ
АТГ-аас нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулан шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлэл хүргэж байсан билээ. АТГ-аас амралтын өдөр бас нэг баривчилгаа хийсэн байна. Торуулбал, Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулан баривчилсан байна. Б-г хахууль өгсөн хүнтэй нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.