Талийгаачид архи шахаж уулгасан 3 хүнийг зөрчлийн тухай хуулиар баривчжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт нэг иргэн архинд хордож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, айлаас бэр гуйхаар очсон 53 настай иргэн Т их хэмжээний архи уусны улмаас амь насаа алдсан байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр талийгаач нь гаднаа ил харагдах шархгүй нас барсан байдалтай олдсон бөгөөд урьдчилсан дүгнэлтээр архи их хэмжээгээр ууснаас зүрх нь зогссон байв. Уусан архийг нь шинжилгээнд өгсөн бөгөөд талийгаачид архи шахаж уулгасан 3 иргэнд Зөрчлийн тухай хуулиар баривчлах ял шийтгэжээ. Одоогоор уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтэст шалгаж байна.