Т.Баярхүү: Хясан богдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн тохиолдлыг илчлэх хуультай

Т.Баярхүү: Хясан богдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгсөн тохиолдлыг илчлэх хуультай

Нэгдүгээр сургуулийн захирлыг цагдан хорьсонтой холбогдуулан АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа. 

-Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ бусдаас хахууль авсан үндэслэлээр цагдан хоригдож шалгагдаж байгаа талаар мэдээлэл цацагдсан. Хахууль өгсөн иргэнийг бас цагдан  хорьсон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа тул энэ талаар мэдээлэх боломжгүй байна. Харин сургуулийн захирал хахууль авсан асуудлаас тусдаа нэг зүйлийн талаар зайлшгүй хэлэх шаардлагатай байна. Сургуулийн захиралд хахууль өгсөн гэх үндэслэлээр нэр бүхий иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Иргэд хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас болж ийм нөхцөл байдалд орж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь гурван жил хүртэл хугацаагаар хорих хатуу ял шийтгэлтэй байдаг.

-Хахууль өгсөн, авсан хоёулаа адилхан ял шийтгэгдэх хуулийн зохицуулалттай болохоор энэ төрлийн гэмт хэрэг илчлэгдэхгүй байх шиг байна. Энэ зохицуулалтыг өөрчлөх боломж байгаа юу?  

-Шинээр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 22.5 буюу “Хахууль өгөх” гэмт хэрэг нь онцлог зохицуулалтай. Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Энэ нь хэрвээ иргэн өөрөө хүсээд, санаачлаад, зохион байгуулаад төрийн албан хаагчид хээл хахууль өгч ажил хэргээ бүтээсэн бол хуулийн энэ зохицуулалтад хамаарахгүй. Харин албан тушаалтан төрийн үйлчилгээ үзүүлэхдээ тухайн иргэнийг хясан боогдуулж аргагүй байдалд оруулсан байхыг ойлгоно. Товчхондоо иргэн  тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн  энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхын зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

-АТГ-ын энэ баривчилгааны дараа нийслэлийн зарим сургуулийн захиралтай холбоотой авлигын асуудлыг иргэд сошиалаар хөндөж байна. Тэд энэ тухайгаа илчлэх ёстой юм байна, тийм үү?

-Хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэх, эсвэл сургууль шилжүүлэн сургах зорилгоор сургуулийн захирал болон бусад холбогдох албан тушаалтанд хахууль өгч асуудлаа шийдвэрлүүлсэн, эсвэл энэ талаар мэдээлэл байгаа бол АТГ-т мэдээллээ ирүүлээрэй гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, сургалтын менежер нь таныг хүүхдээ сургуульд элсүүлэхийн тулд  хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулан хясан боогдуулах замаар хахууль авсан бол, мөн энэхүү үйлдлийг та сайн дураараа илчилж ирвэл таны авсан төрийн үйлчилгээ буюу хүүхдийг тань сургуульд нь хэвээр үлдээж танд ямар нэгэн эрүүгийн хариуцлага яригдахгүй гэсэн үг юм. Ийм учраас АТГ-т үнэн зөв мэдээлэл ирүүлж иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй. Нийгэмд, хойч үед маань асар их аюул тарих авлигын хорт үзэгдэлтэй тэмцэхэд иргэн таны оролцоо маш чухал байна. Ийм болоод удаж байна, одоо л мэдэж байгаа юм уу гэх мэт иргэдийн үзэл бодол илэрхийлсэн сэтгэгдэл нийгмийн сүлжээнд гарсныг харсан. Нэгэнт яригдаад байгаа асуудал хууль бус гэдгийг мэдэж байгаа бол яагаад чимээгүй яваад байна вэ. Та иргэний үүргээ биелүүлж, аливаа хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд гар бие оролцоно уу гэж уншигчдаас хүсч байна. Өгсөн, авсан 2-уулаа буруутаж байгаа үед хэрэг илрэхгүй гэх мэтээр олон нийтэд хуулийн зохицуулалтын талаар буруу ойлголт төрүүлж байгаа асуудал ч байна.

-Ер нь сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг авлигаас ангид байлгах тал дээр урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил зохион байгуулж байна вэ?

-АТГ-аас нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилийн сургуулийн өмнөх буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийг Нийслэлийн боловсролын газар 100 хувь цахимаар зохион байгуулах болсонтой холбогдуулан Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт заасны дагуу цахим бүртгэл болон элсэлт, элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагаанд авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, урьдчилан сэргийлэх шат дараалсан ямар арга хэмжээ авч ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд нийслэлийн төвийн дүүргүүдийн сургуулиудад харьяаллын дагуу элсэх элсэгчдийн тоон мэдээг бодитой гарган харьяаллын бус элсэлтийг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, боломжтой орон тоон дээр тодорхой шалгууртай нэгдсэн арга хэмжээний хүрээнд ил тод зохион байгуулах, энэ талаар олон нийтэд мэдээлэл хүргэж ажиллах зөвлөмж хүргүүлсэн. Бид хүргүүлсэн зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь очиж танилцаж байгаа. Цаашдаа эрэлт, хэрэгцээ ихтэй үүнээсээ шалтгаалаад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал үүсч байгаа сургуулиудын элсэлтийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтад оруулж олон нийтэд ил тод зохион байгуулдаг болгох чиглэлээр БСШУСЯ-тай хамтран ажиллаж байна.

-Хүүхэд нь цэцэрлэгт орж чадаагүй эцэг эхчүүд хандивын анги нээх хүсэлтийг өөрсдөө тавьж эрхлэгч дарга нар дээр нь ордог асуудал байна. Боловсролын байгууллагын хүрэлцээгүй байдал авлига цэцэглэх нэг шалтгаан болж байна гэж тайлбарлаад байгаа энэ байж болох тайлбар мөн үү?

-Тийм ээ, байж болно. Маш олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд нэг шалтгаан нь мөн. Боловсрол, эрүүл мэндийн салбарт үүсдэг авлига, ашиг сонирхлын зөрчил нь иргэн бүрт шууд хохирол, хүндрэл учруулдаг хүн бүрийн анхаарлын төвд байдаг эмзэг асуудал. Энэ салбарууд дахь авлигын хамгийн том шалтгаан нөхцөл нь боловсрол, эрүүл мэндийн салбар дахь төрийн алдаатай бодлого, үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй нөхцөл байдлаас шууд шалтгаалж байгаа. Нөгөө талдаа эцэг эх бүр хүүхдээ чанартай боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгт хамруулахыг зорьж байгааг буруутгах аргагүй юм. Гэхдээ эцэг эхчүүд тэр хүсэл, эрмэлзэлээ авлига өгөөд ч хамаагүй гүйцэлдүүлэх хэмжээнд хүргэж байна гэдэг нь үйлчилгээний чанаргүй, хүртээмжгүй байдалтай шууд холбоотой.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419