Жолооны ард гар утас ашиглавал торгоно
Шинэчлэн баталсан Замын хөдөлгөөний дүрэмд 60 гаруй төрлийн өөрчлөлт оруулаад байгаа ба ирэх арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Шинэчилсэн дүрмийн жолоочид хамарсан заалтуудад, утас ашиглахыг хориглосон байна. Учир нь утсаар ярьж замын хөдөлгөөнд оролцох үед жолоочийн анхаарал сулардаг. Иймд хөгжим, чихэвч ашиглахыг хориглож, зөрчил гаргасан жолоочид Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх юм.
Мөн явган зорчигч замын зорчих хэсэгт утас, чихэвч ашиглахыг хоригложээ. Хэрэв замын хөдөлгөөнд чихэвчтэй, скүүтэртэй оролцож байгаад автомашинд мөргүүлсэн тохиолдолд явган зорчигчийн буруу болохоор заасан байна. Үүнд тухайн жолоочийн хурд хэтрүүлж, согтуу байх нь хамаарахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхааруулаа.