Голомт банкнаас дараах нээлттэй ажлын байруудыг зарлаж байна. ЭНД дарж онлайн анкет бөглөнө үү.
1 АУДИТОР
Тавигдах шаардлага:
- Банк санхүү, Нягтлан бодох бүртгэл, Бизнесийн удирдлагаар бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах ур чадвартай
- Харилцааны ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай
Дараах туршлагатай бол давуу тал болно:
- Хөндлөнгийн аудитын байгууллагад аудитороор ажиллаж байсан
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Анкет хүлээн авах хугацаа: 2018 оны 10 сарын 15-ыг дуустал
2 IT АУДИТОР
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Асуудалд дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах ур чадвартай
- Харилцааны ур чадвар, хувийн зохион байгуулалт сайтай
Дараах туршлагатай бол давуу тал болно:
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификаттай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- График, дизайны програмууд дээр ажилладаг, суралцах хүсэлтэй
Анкет хүлээн авах хугацаа: 2018 оны 10 сарын 15-ыг дуустал