“Гоёо” илүү ГОЁ болжээ!

“Гоёо” илүү ГОЁ болжээ!

Валютын урсгалыг Монгол руу даллах хүч ганц уул уурхайд байдаг юм биш. Бид энэ хэвшил болсон буруу ойлголтоо таягдаж, шинэ боломжуудыг дагуулах үр ашигтай салбаруудаа тодотгож харах ёстой. Хамгийн эхэнд эрэмбэлэгдэх салбар бол  зөөлөн алт гэх тодотголтой ноолуурын үйлдвэрлэл юм. Дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаараа бүрдүүлж буй манай улс энэ давуу талаа ашиглан, эдийн засагтаа эерэг тоонууд авчрах бүрэн боломж бий. Тэгвэл Монголын ноолууран бүтээгдэхүүний салбарт орон зайгаа хэдийнэ эзлэсэн “Гоёо” ХХК  хөгжил дэвшлийн ШИНЭ түүхийг бичиж буйг дуулгахад таатай байна.

 

“ГОЁО”-гийн шинэ ДЭВШИЛ

Жил хүрэхгүй хугацааны дотор 3 үйлдвэр үүдээ нээлээ. Энэ ондоо багтан дахин нэг үйлдвэр шинээр ашиглалтад орох юм.  Энэ бол удирдлага, менежмэнтийн шинэ арга барилаар урагшилсан “Гоёо”-гоос та бидэнд дуулгаж буй сайхан мэдээ. Том зургаар нь харвал улс орны эдийн засагт, олон Монголчуудын амьдралд үр ашиг авчрах бүтээн байгуулалт юм. 

ГОЁО...Энэ нэрийг эрхэм та сайн мэднэ. Монголынхоо  ноолуураар  дэлхийн стандартад нийцсэн  эцсийн бүтээгдэхүүн, ноолууран хувцас үйлдвэрлэдэг тус  компани 2017 оны 12-р сард “Таван Богд” группийн охин компаниудын эгнээнд нэгдсэнээр үйл ажиллагаа, хүчин чадлаа даацтай нэмж, дэлхийд өрсөлдөх чадвараа “хурцалсан” олон ажлуудыг хийж амжуулжээ.  “Гоёо” өнгөрсөн 9 сарын хугацаанд 35 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 87,5 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байна.

 

“ГОЁО”-гийн шинэ ДЭВШИЛ

 

Цагаа олсон, зөв хөрөнгө оруулалтыг үр ашиг дагадаг эдийн засгийн хууль бий. Тэгвэл “Гоёо” анхан шатны боловсруулалтаас эхлээд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ЦОГЦ ҮЙЛДВЭР болж, өргөжих зорилго тавьсан яг тэр үед ажилчдын тоо 290 байсан бол өнөөдөр 800 ажилтантай болжээ. Энэ оны сүүл гэхэд 1000 ажилтантай болохыг зорьж буйгаа компанийн гүйцэтгэх захирал Ц.Оргилболд хэлж байна. Өнөөдөр гэхэд 200 гаруй нээлттэй ажлын байр зарлачихаад буй “Гоёо”-гийн хувьд энэ бол ойрхон биелэх зорилт гэдэг нь харагдаж байгаа юм. Үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр дараа жил гэхэд 1600-1800 ажилтантай, 2022 он гэхэд 4 мянган ажилтантай болж, жилд 3 сая ширхэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөө бий гэсэн. 4 үйлдвэр байгуулна гэсэн цаасан дээрх зураглалаа хэдхэн сарын дотор ажил хэрэг болгосон тус компанийн хувьд дээрх төлөвлөгөөгөө давуулан биелүүлэх нөөц хангалттай бий.

 

87,5 тэрбум гэдэг бол том тоо. Энэ мөнгөөр үйлдвэрлэлийн дэд бүтэцдээ үсрэнгүй алхам хийснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нь 5 дахин нэмэгджээ. Ноолуурын үйлдвэрлэлд эцсийн бүтээгдэхүүний чанарт гол нөлөө үзүүлдэг зүйл бол утас байдаг аж. Тиймээс ч тус компани утасны чанартаа онцгой анхаарал хандуулан ажиллаж, Ээрмэлийн үйлдвэртээ 30-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. “Гоёо”-д өмнө нь анхан шатны боловсруулах үйлдвэр байгаагүй. Тэгвэл түрүүн хэлсэнчлэн цогц үйлдвэр байгуулах зорилтын хүрээнд ноолуур гэж түүхий эд та бидний өмсдөг хувцас болох хүртэлх бүх технологи, дамжлага “Гоёо”-гийнх боллоо.

Үйлдвэрлэлийн хүчин чадал 5 дахин нэмэгдэж буйтай зэрэгцэн яригдах ёстой сэдэв бол ЗАХ ЗЭЭЛ. Тэгвэл Ц.Оргилболд захирал энэ талаар хэлэхдээ “Бид эхнээсээ борлуулалтаа дагаж, тооцож хөрөнгө оруулалт хийсэн. Зах зээлээ олон улсын, дотоодын гэж ангилж харах юм бол  дотоодын зах зээл тэлж байна. Жилээс жилд жуулчдын ирэх тоо нэмэгдэж байна. Зуны жуулчдын сезоны худалдан авалт том байр суурь эзлэдэг.  Мөн шинэ нисэх буудал удахгүй ашиглалтад орохоор дагаад нислэгийн тоо нэмэгдэнэ, жуулчдын тоо ч нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Үүнтэй холбоотойгоор борлуултын тоо ч нэмэгдэнэ гэж харж байгаа. Хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр өрсөлдөх чадвараа улам сайжруулсан гэсэн үг. Ерөнхийдөө гадаад зах зээлээ өөдрөгөөр харж байгаа...” гэлээ.

 

“Гоёо” БҮРЭН зургаар харна, ТОМ алхана

 

“Гоёо”-гийн бүтээгдэхүүний 70 хувь дотоодын зах зээлд, 30 хувь нь гадаад зах зээлд хүрч байна. Дэлхийн зах зээл дээрх 7 тэрбум хүний тэн хагас нь сэрүүн уур амьсгалтай бүс нутгуудад амьдардаг гэж тооцож үзэх юм бол 3.5 тэрбум хүний зах зээл ноолуурын салбарынхны өмнө нээлттэй байна. Чухам тэр зах зээлд топ тоглогч болохын тулд хувийн компани өрсөлдөх чадвараа өөрсдийн хүчээрээ нэмэхийн сацуу төр засгийн зүгээс түүхий  эдийн зах зээлд тодорхой хэмжээний оролцоотой байх шаардлага дагуулж буйг тодотгоё.

“Гоёо” компанийн гадаад зах зээлийн гол харилцагчид Европын холбооны орнуудад, азиас Япон, Солонгос гэсэн том зах зээлд бий. Орос руу тодорхой хэмжээнд экспорт хийж байна. Энэ сарын 1-ний өдөр “Гоёо”-гийн салбар Хонконгд үүдээ нээсэн. Берлинд салбараа нээх талаар мөн ярилцаж байгаа аж. Нэгэнтээ дэлхийн тавцанд өрсөлдөх боломж нэмэгдсэн байхад ашиглах нь зүйн хэрэг. Тиймээс ч улс орнуудад “Гоёо” –гийн шинэ үүд нээгдсэн тухай мэдээллүүд ар араасаа дуулдах биз ээ.

 

“Гоёо”  БҮРЭН  зургаар харна, ТОМ алхана

“Гоёо”, “Говь” хоёрын ИЖИЛСЭЛ ба ЯЛГАРАЛ

 

“Гоёо”, “Говь” хоёр нэгдсэн үү? Энэ асуултад ҮГҮЙ гэж хариулъя. Тэд толгой компани нэгтэй тус тусдаа охин компаниуд юм.  Арван жилийн өмнө хувьчлагдсан “Говь”ХК өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тэлж ирсэн. Нэг группийн ижил үйл ажиллагаа явуулдаг компаниуд гэдэг утгаараа “Гоёо”-чууд “Говь”-чуудаас суралцах зүйлээ сураад, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд үр ашгийг нь үзчихсэн техник, технологийг туршилтгүйгээр, цаг алдалгүй үйлдвэрлэлдээ нэвтрүүлээд явж байна. Ингээд ярихаар  “Гоёо”, “Говь хоёр юугаараа ялгарах вэ гэдэг асуулт тавигдаж таарах байх. Тэгвэл загварын давтагдахгүй шийдлүүд, өнгөнүүд тэдний ялгарал. Харин чанар, техник технологи бол тэдний ИЖИЛСЭЛ.

 

“Гоёо”, “Говь” хоёрын ИЖИЛСЭЛ ба ЯЛГАРАЛ

 

Мөн энэ хоёр компани Монголын ноолуурын үйлдвэрлэлийн салбарт ойрхон давхиж яваа гэдгээрээ ижилсэнэ. Дэлхийн хэмжээнд жилдээ 20 мянган тонн түүхий ноолуур бэлтгэгддэг бол 50 хувь буюу 10 мянган тонн нь манай улсад бэлтгэгдэж байна. Тэгвэл түүний 7 хувь орчимыг “Гоёо”, “Говь” хоёр авч үлдсэн, 3 хувь нь бусад жижиг компаниудад очиж байгаа юм. Монголд үйлдвэрлэл явуулж буй бүх үйлдвэрүүд нийлээд л 10 мянган тонн түүхий ноолуурын 10-хан хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь  чамлалттай үзүүлэлт. Тиймээс ч “Гоёо”, “Говь” хоёр цаашдаа энэ хэмжээг 40 хувьд хүргэх зорилттой юм билээ.

Ноолууран бүтээгдэхүүний үнэ бусад жирийн бүтээгдэхүүнээс арай үнэтэй байдаг. Тийм байх нь ч аргагүй. Ноолуур  бол байгалийн амьд ширхэгт дотроосоо хаан ширхэгт гэх тодотголтой. Хамгийн зөөлөн,  хамгийн дулаан,  хамгийн хөнгөн  зэрэг шинж чанарууд нь дэлхийн аль ч зах зээлд ноолуурын онцлог, давуу тал болж байдаг. Ноолуурын үнэ өмнөх онтой харьцуулахад 30-33 хувь өссөн үзүүлэлттэй байна. Түүхий эдийн үнийн өсөлт дээр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болохоор үнэ бага байх боломжгүй. Энгийн загвартай ноолууран цамц бүтэхэд 68 шат дамжлага дамждагийг мэргэжилтэн хэлж байсан. Тэгэхээр шат дамжлага бүрийн цаана хүний хүч, технологийн өртөг бий тул ноолуурын үнийн тухайд бодит нөхцөл байдалтай уялдсан үнэ барих эрмэлзэл “Гоёо”-д байна. Гэхдээ түүхий эдийн үнийг компани зохицуулах боломжгүй учраас тогтсон үнийн бодлого барих боломж хязгаарлагдмал юм.

 

“Гоёо”-гийн үүд таны өмнө НЭЭЛТТЭЙ

 

2022 он гэхэд 4000 мянган ажилтан “Гоёо”-гоор овоглоно. Тэгвэл тус компанийн  Хүний нөөцийн бодлогод анхаарал хандуулъя. Хамгийн чухал нь эерэг хандлагатай, ур чадвараа ахиулах тэмүүлэлтэй, гал эрмэлзэлтэй хүмүүсийг ажилд авч, багтаа нэгтгэж, хамтдаа урагшлахыг эрхэм зорилгоо болгодог гэдгийг Хүний нөөцийн газрын захирал Ц.Саранцэцэг хэлж байсан. Тус компани үйлдвэрийнхээ ажилчдыг 3-6 сарын хугацаагаар үйлдвэрийнхээ байран дээр дадлагажуулж, сургаж авдаг юм билээ. Гэхдээ цалинтай сургадаг гэдгийг тодотгоё. Энэ бол хүнээ бодсон Хүний нөөцийн бодлого юм.

Сүлжигч, кеттельчин, ээрэх машин баригч, ангилан ялгагч, хялгас ялгах машин баригч гэхчлэн олон чиглэлээр суралцаж, дадлагажиж буй 80-аад залуустай үйлдвэрийн байранд таарсан юм. Заримынх нь сэтгэгдлийг сонсоход сайн сурч, сайн нөхцөлд ажиллах хүсэлтэй байгаагаа хэлж байсан.

 

“Гоёо”-гийн үүд таны өмнө НЭЭЛТТЭЙ

 

“Таван Богд” группын хэмжээнд Кайзен хөтөлбөр хэрэгжиж байгаа юм билээ. “Гоёо”-гийн үүдээр ороход л “тасралтгүй сайжруулалт” гэсэн утгатай Кайзен хөтөлбөрийн тухай зурагт самбар  анхаарал татаж байв. Ажилтан бүрийн оролцоог дэмжиж, санал санаачлагыг нь анхааралтай сонсож, улмаар ажлын байрны бүтээмжийг нэмэгдүүлэх зорилго Кейзан хөтөлбөрт бий гэсэн. Ажилтнуудынхаа санал санаачлагыг тодорхой урамшуулалтайгаар авч, үнэхээр хэрэгтэй сэдэл санааг заавал ажил болгохоор зорьдог гэдгээ Ц.Саранцэцэг захирал хэлж байсан.

 

 

 “Гоёо” компанийн үүд хаалга нас, хүйс харгалзахгүй, хэнд ч нээлттэй. Ажил хийх хүсэлтэй, өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлтэй иргэн та “Гоёо”-д очиж, сургалтад хамрагдаж, өндөр цалинтай ажилтай болох боломж байна гэдгийг дуулгая.

 

ШИНЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТУХАЙ...

 

Шинэ  үйлдвэрүүд үүдээ нээсэн тухай эхэнд өгүүлсэн. Тэгвэл тэдгээр  үйлдвэрүүдийн тухай товч танилцуулъя.

Анхан шатны үйлдвэр: АШҮ нь 2018 онд Ангилан ялгах болон Хялгас ялгах гэсэн 2 үндсэн цех, нийт 64 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинээр ашиглалтанд орсон. Ангилан ялгах цехэд малчид, бэлтгэн нийлүүлэгчдээс хүлээн авсан түүхий эдийг харааны болон мэдрэхүйн аргаар байгалийн болон зохиомол гэрэлтүүлэг хосолсон орчинд ангилан ялгаж, зэрэглэдэг. Ингэхдээ 4 үндсэн өнгө, нийт 19 төрлөөр ангилан ялгадаг. Жилд дунджаар 480 тонн орчим түүхий ноолуур ангилан ялгах хүчин чадалтай. Хялгас ялгах цехэд угаасан ноолуураас хялгасан ширхэгтийг ялгах процесс явагддаг. Бид БНХАУ-ын автомат ажиллагаа бүхий хялгас ялгах машин тоног төхөөрөмжийн тусламжтайгаар сард 10 тонн самнасан ноолуур үйлдвэрлэж байна. Жилд дунджаар 120 тонн самнасан ноолуур үйлдвэрлэх хүчин чадалтай.

 

ШИНЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙН ТУХАЙ...

 

Ээрмэлийн үйлдвэр: Ээрмэлийн үйлдвэр будах, ээрэх гэсэн 2 үндсэн цехтэй. Жилд 180 тн ээрмэл утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Хөрөнгө оруулалтын дүнд 2018 ондоо багтаж ЭҮ-т дараах машин тоног төхөөрөмж нэмэгдэж байна. Хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор ээрмэлийн үйлдвэр 2017 онд 37 ажилтантай байсан бол 2018 онд 68 ажилтан ажиллагсадтай болж ажлын байрыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

 

Сүлжмэлийн үйлдвэр: Зохион бүтээлт, Эх загвар үйлдвэрлэх, Сүлжих, Оёх, Гүйцэтгэн боловсруулах технологи энэ үйлдвэрт явагддаг. Япон Улсын Shima Seiki болон Герман улсын Stoll фирмийн бүрэн автомат компьютерийн удирдлагатай хавтгай сүлжих болон оёдолгүй сүлжих машинуудаар зохион бүтээгч болон программист инженерүүдийн хийсэн технологийн зураг, программын дагуу ээрмэл утсаар сүлжмэл деталиуд болон эдлэлээр сүлжинэ. Итали улсын Conti Complett фирмийн 129  ширхэг кеттель машинаар сүлжмэл деталиудыг хооронд нь холбож оёж байна. Тус үйлдвэр 95 ширхэг автомат сүлжих машин, 84 ширхэг хавтгай сүлжих машин, Wholegarnett машинтай үйл ажиллагаа явуулж  байна.  2017 онд сард дунджаар 8-9 мянган ширхэг бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо  сард 40 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.

 

 

Гоёо: 77115353

Фэйсбүүк: GOYO Cashmere

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419