Хуудуутай хуулиа засахгүй бол хүүхэд хохирсоор байна

Хуудуутай хуулиа засахгүй бол хүүхэд хохирсоор байна

2012-2016 оны парламент хамгийн сүүлийн ээлжит чуулганаараа хүүхэд хамгааллын тухай хуулийг баталсан. Гэвч хууль хөрсөн дээрээ биелэхгүй байгааг батлах маш олон золгүй тохиолдлын золиос нь хүүхдүүд болсоор байна. Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчилж баталснаас хойш буюу 2017 он, 2018 оны эхний хагас жилд нийт 413 хүүхэд гаднын шалтгаант нөлөөллийн улмаас нас барсан байна. Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Бямбадоржийн хэлснээр зөвхөн 2017 онд 254 хүүхэд бэлгийн хүчирхийллийн золиос болжээ. Нэг аймагт л гэхэд энэ төрлийн гэмт хэрэг 30, 40 гарсан байгаа нь “Ер нь хүүхэд хамгааллын тухай хууль Монгол улсад байна уу” гэж бодоход хүргэж байна. хүүхэд сургууль дээрээ тоглож байгаад, эмийн сангийн үүдэнд, амралтын газар, үндэсний цэцэрлэгт хүрээлэнд, хурдан морь унаж уралдахдаа, байрныхаа гадаа, гэртээ гэмтэж, хохирч, амиа алдсаар.

Тэгвэл Монголын нийгмийн муу муухайг илтгэсэн онгорхой цоорхой бүрээр сул асгарах будаа шиг гоожиж буй үрсээ хэн хамгаалах ёстой вэ? Хуулийн хэрэгжилт хаана хаягдаад байна вэ? “Хүүхдийн эрх хамгаалал төв” ТББ-ын захирал Д.Ундраа манай сонинд өгсөн ярилцлагадаа “... хуулийг хэрэгжүүлэх ёстой яам, агентлаг, анхан шатанд байгаа сумын Засаг дарга, ИТХ, хамтарсан баг гэж нэрлээд байгаа хуулиар үүрэг хүлээсэн нөхдийг ажиллуулах механизм дутагдалтай. Хамтарсан багийг зангидаж ажиллах ёстой Засаг даргынх нь мэдлэг боловсрол дутаад байна” хэмээсэн.

500 орчим сая төгрөгөөр санамж бичиг байгуулсан нэрээр үржээ

УИХ-ын эмэгтэй гишүүдийн лоббигоор Монгол улс анх удаа 2018 онд хүүхэд хамгаалахад зориулсан төсвийг тав дахин өсгөж баталсан. Хуулиараа уг мөнгөний 70 хувь нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдэхээс, тэднийг болзошгүй эрсдэлд өртөхөөс сэргийлэхэд зарцуулах ёстой. Тодруулбал, есөн настай охин тогтой төмөр утсанд цохиулж амиа алдсан Налайх дүүрэгт, 11 настай хүү хөлбөмбөг тоглож байгаад төмөр хаалганд даруулж эндсэн шархадны эцэст, бага насны охид хойд эцэг эсвэл өөр хэн нэгний хүчирхийлэлд өртөж буй хөдөө орон нутагт … гээд анхан шатанд үүрэг хүлээсэн хамтарсан багуудын үйл ажиллагаанд зарцуулж, хүүхдийг гэмт хэрэг, золгүй тохиолдлын хохирогч болохоос хамгаалж байх ёстой. Гэвч нийт 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээс элдэв сургалт цуглаан, сурталчилгаа, гэрээ санамж бичиг байгуулах гэх мэт ялих шалихгүй зүйлд үр ашиггүйгээр, зориулалтын бусаар зарцуулан, үрээд дуусгаж буйг УИХ-ын гишүүн З.Нарантуяа чуулганы завсарлагааны үеэр мэдээлсэн. Бүр тодруулбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны төсөвт хүүхэд хөгжил, хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан дээрх мөнгөнөөс эхний хагас жилд 2.2 тэрбум төрөг зарцуулсан байна.

Үүнээс: Бодлого, төлөвлөлт, зохицуулалт, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулахад

-9.9 хувь; Хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зохион байгуулалтад -12.6 хувь; Хүүхэд хамгааллын үйлчилгээний төвүүдийг бэхжүүлэхэд

-13.7 хувь; Олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, нөлөөлөл, сурталчилгаанд

-3 хувь; Төрийн бус байгууллагуудтай гэрээ, санамж бичгийн хүрээнд зарцуулсан зардал

-23.9 хувь; Орон нутаг, нийслэл, дүүргийн хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд

-36.5 хувийг зарцуулсан талаар тайлагнажээ.

Харин хүүхдийг гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх “хамтарсан баг”-ууд зориулалтын төсвөө яаж авах, хэрхэн зарцуулах талаар ямар ч мэдлэггүй бас мэдээлэлгүй байна. Хүүхэд хамгаалах ажлыг сум, баг, хороодод хариуцаж ажиллах хүн байхгүй байна. “Аймгуудад хүүхдийн асуудал хариуцсан 2-3 мэргэжилтэн л бий. Баян-Өлгий аймаг гэхэд 100 гаруй мянган хүнтэй, үүний 40 мянга орчим нь хүүхэд. Гэтэл хүүхэд хамгааллаар ажилладаг хоёрхон мэргэжилтэнтэй байна” гэж Д.Ундраа хэлж байна. Бараг 500 орчим сая төгрөгөөр санамж бичиг байгуулахын оронд “хамтарсан баг”-уудад ажиллах ганц хоёр мэргэжилтний орон тоо бий болгочихгүй гэж харамсмаар. 

Хуулиар баталсан эрхийг хамгаалах журам нь хуудуутай байна

Энэ бүхэн хэдийгээр УИХ хүүхэд хамгааллын чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч, аль түвшиндээ, ямар албан тушаалтан хуулийг хэрхэн биелүүлэх талаарх дагаж мөрдөх журамдаа тусгаагүйн нотолгоо юм. Төрийн бодлогыг хууль гаргаж л хэрэгжүүлнэ. Гэвч хүүхдийн эрхийн асуудал төрийн дутуу бодлого, томчуудын хайхрамжгүй, хариуцлагагүй байдлын улмаас гээгдэж буйг намрын чуулган нээлттэй зэрэгцэн дахин сануулъя. УИХ-ын эрхэм гишүүд баталсан хуулийн чинь хэрэгжилт хаана хаягдаж буйг эргэн харна уу!!! УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “...хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал манайд хангагдаж чадахгүй байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо өсч, хүүхэд харамсалтайгаар амь эрсдэх тохиолдол гарсаар л байна. Намрын чуулганаар хэлэлцэх Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд бага насны хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, хүчирхийлэгчдэд оноох ялын бодлогыг чангатгах талаар ээжүүдээс гаргасан саналыг тусгах хэрэгтэй” гэсэн. Гэхдээ хүүхэд хохирогч, золиос болсны дараа хэн нэгнийг яллахаас илүү хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Тэгэхгүй бол бид хүүхдүүд амь нас эрсэдсэн, эрүүл мэнд хохирсон гэсэн эмгэнэлт мэдээ олны сонорт хүрэх бүрт харамсан гашуудаж буйгаа цахим орчинд илэрхийлэхээс өөрийг хийж чадахгүй. Хожимдсон харуусал гэвч юуг өөрчлөх билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419