Ам.доллар 2500 давсан их сорилтын жилийн шийдэл нь алт

Ам.доллар 2500 давсан их сорилтын жилийн шийдэл нь алт

Сонгуулийн өмнөх жил. Товчхондоо, 2019 оныг олон хүн ийн нэрлэж бас сэрэмжилж байна. Энэ нь учиртай. Өнгөрсөн рүү өнгийвөл, улс төрийн сонгууль ойртохын хэрээр улсын төсөв улам тэлж, төрийн үрэлгэн зан эргэн сэдэрдэг зүй тогтол бий. Тухайлбал, 2009 онд агшиж, 2010 онд 20 гаруй хувиар өсөж байсан улсын төсвийн зардал 2012 оны сонгуулийн өмнөх жил буюу 2011 онд бараг 60 хувиар тэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн мөчлөгийн эхний хоёр жилд төсвийн тоо тун томоотой. Харин сүүлийн хагасаас “саваагүйтэж” эхэлсэн нь энэ. 2015 оныг эс тооцвол, сүүлийн хоёр ч УИХ-ын сонгуулийн угтал жилүүдэд улсын төсөв 40-60 хувиар тэлсэн байх юм.

Ер нь иргэдээс “оноо” авахын тулд сонгууль угтан зардлаа өсгөж, цалин, тэтгэвэр нэмэх нь УИХ-ын сүүлийн гурван ч сонгуулиар тод томруун ажиглагдсан гэж СЭЗИС-ийн багш нарын судалгаанд дурджээ. Тэгвэл улсын хэтэвчийг цоолдог сонгуулийн цаг ойртлоо. Дотоодын эдийн засагчид төдийгүй олон улсын байгууллагууд үүнд санаа зовж, зардлаа хянаарай хэмээн хэдийнэ анхааруулж эхэлсэн. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар 2019 оны төсвийн төслийг сангийн яам өнөөдөр Засгийн газарт өргөн барина. Одоогоор төсвийн том тоонууд тодорхойгүй байна. “Эхлээд Ерөнхий сайддаа танилцуулж байж дараа нь мэдээлнэ” гээд сангийн яамныхан ам нээсэнгүй.

Гэхдээ ирэх оны төсвийн ерөнхий өнгийг бараг хагас жилийн өмнө ил болгосон 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсанаар ирэх онд төсвийн орлого, зарлагын аль аль нь өсөх төлөвтэй. Ялангуяа, оны эцэс гэхэд 9.6 их наяд төгрөгт (2018 оны төсөвт тусгаснаар) хүрэх энэ оны төсвийн зарлага ирэх онд 10 гаруй хувиар өсөхөөр байна. Гэхдээ үүнээс ч илүү нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Учир нь 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл баталснаас хойш төрийн албан хаагчдын цалин, хүүхдийн мөнгөний хүртээмжийг нэмэгдүүлэхээр болсон.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газар, үйлдвэрчний эвлэлтэй хэлэлцээрийн ширээний ард сууж, ирэх оноос төрийн албан хаагчдын цалинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр болсон билээ. Ингэснээр төлөвлөсөн төсвийн зардал багаар бодоход 266 тэрбум төгрөгөөр өсөхөөр байгаа. Засгийн газарт хаягласан энэ мэт зардлуудыг дахин тооцвол өнгөрсөн хавар өргөн барьсан төсвийн хүрээний мэдэгдэл дэх тоо өсөх магадлалтай. Түүнчлэн төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий есөн хувьд барихаар төлөвлөж байна. Ирэх онд Монголын эдийн засаг найман хувиар өснө гэж сангийн яамныхан тооцжээ. Энэ нь гадаад, дотоодын шинжээчдийн таамгаас бараг 2-3 нэгж хувиар өндөр таамаг юм.

Засгийн газар ялангуяа, сангийн яам ирэх оныг тун өнгөлгөөр төсөөлж буйг тэдний өөдрөг таамгаас харж болох нь. Тэгвэл албаныхны төсөөлж буй шиг өндөр өсөлттэй жил биднийг хүлээж байна уу. Уг нь эдийн засагчид төдийгүй олон улсын байгууллагууд хүртэл ирэх онд эдийн засгийн өсөлт энэ оныхоос саарна гэж дүгнэж байгаа. Эдийн засгийн таамгаа шинэчлэн уржигдархан танилцуулсан Азийн хөгжлийн банкны тооцоогоор ДНБ-ий 2019 оны өсөлт энэ оныхыг гүйцэхгүй. Ялангуяа, уул уурхайн орлого өсөхгүй гэж үзэж байна. СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан “Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу.

Сүүлийн хэдэн сар манай эдийн засгийг багагүй дэмжсэн гадаад зах зээл савлаж эхэллээ. Гадаад нөхцөл байдал ийм тогтворгүй байхад дотоод эдийн засагт бодит өсөлт бий болгох хүчин зүйл ховор байна” хэмээн дүгнэсэн юм. Ер нь эдийн засагт ялимгүй сэргэлт ажиглагдав уу, үгүй юү орлогоо хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагаа өсгөдөг нь манай бодлого тодорхойлогчдын гэм биш зан. “Өмнөх жилүүдийг харахад эдийн засаг сайн байсан жилийн дараагийн онд төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөж, зардлыг нэмэгдүүлсэн тохиолдол бий. Зардлыг өндөр төлөвлөснөөс орлого тасалдаж, төсвийн алдагдал, өр нэмэгддэг” хэмээн эдийн засагч Ж.Дэлгэрсайхан нэмж хэлсэн юм.

Эдийн засгийн амь тариа болдог алтны нөөц өсвөл төгрөгийн ханш тогтворжино

Сүүлийн хоёр жил манай улсын экспортын орлого өсөж, эдийн засагт идэвхжил ажиглагдсан нь үнэн. Гэхдээ бид эрийн сайндаа эдийн засгаа ингэж өсгөчихөөгүй. Аз, эзийн аль нь гэж тодорхойлоход хэцүү гадаад зах зээл, геополитикийн хүчин зүйлсийн нөлөөгөөр нүүрсний орлого өсөж, таваарын ханш өндийсөн. Гэхдээ биднийг гэнэт “баяжуулсан” гадаад зах зээлийн нөхцөл байдал нүүр буруулж эхлээд байна. Манай экспортын орлогыг сүүлийн хэдэн сар тэтгэсэн нүүрс, зэс, алтны ханшийн өсөлт худалдааны дайны нөлөөгөөр нүд ирмэхийн зуур хөөс болж эхэллээ. 7500 ам.доллар шүргэж байсан зэсийн ханш өдгөө 6000 ам.долларт хэлбэлзэж байна. Цаашид зэсийн ханш өндөр өсөх магадлал бага бөгөөд 5000-6000 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй.

Бас нүүрсний ханш хийгээд экспорт богино хугацаанд үлэмж хэмжээгээр нэмэгдэх боломж хязгаарлагдмал хэвээр. Гэтэл түүхий эдийн ханшийг навс унагаж буй АНУ, БНХАУ-ын худалдааны дайн намжих эсэх нь эргэлзээтэй, илүү даамжрах таамаг давамгайлсаар. Энэ хэрээр төсвийг тэтгэдэг экспортын орлого буурахаар байгаа. Үүнтэй зэрэгцээд уул уурхайгаас хамаардаг макро эдийн засаг, манай бизнесийн идэвхжил суларч болзошгүй. Зарим бизнес эрхлэгчдийн шүдний өвчин болдог ам.долларын ханш чангарч эхэллээ. Үйлдвэрлэгч биш импортлогч улсын хувьд энэ бол эдийн засгийн сөрөг дохио.

Тэгвэл ам.долларын ханшийн өсөлтөд алтаар хариу цохилт өгч байсан түүх бий. Тодруулбал, 2012 онд алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосноор алт тушаалт сүүлийн таван жил тасралтгүй өссөн. 2017 онд Монголбанкны алт худалдан авалт 20 тоннд хүрсэн нь хууль хэрэгжиж эхэлсэн 2013 онтой харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн аж. Ийнхүү эрдэнэсийн сан дахь алтаа арвижуулснаар эдийн засгийг тогтворжуулах нэг тулгуур бий болсон. Тэгвэл үр ашгаа өгсөн энэ хуулийн хугацааг энэ оноор эцэслэнэ.

Харин уг хуулийг сунгах саналыг төв банкнаас гаргаад байгаа юм. Хүнд үед Монголын эдийн засгийн амь тариа болдог алтны нөөц нэмэгдвэл төгрөгийн ханшийг тогтоох нэг хүчин зүйл бэхжих юм. Учир нь валютын нөөцийг өсгөдөг нэг орлогын суваг болох гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй. Энэ хэрээр төсвийн орлогын нэг суваг болох татварын орлого буурна. Гэтэл үүнийг орлох орлогын нэг ч шинэ эх үүсвэр өнгөрсөн жилүүдэд эхэлсэнгүй. Алт, зэсийн, том биш тоотой хэдэн төслийг эс тооцвол Монголын эдийн засгийг сэвхийтэл босгоод ирэх мега төслүүд “унтсан” хэвээр. Харин энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн найдвартай байдал улам суларсаар.

Аливаа хөгжлийн “зүрх” болдог цахилгаан, эрчим хүчний хангамж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэллээ. Үүнтэй зэрэгцээд ирэх жилийн хүн амын хүнсний хангамж ч цаг хугацааны хайчинд байна. Ирэх жил хүн амаа толгой өвтгөлгүй гурил буудайгаар хангах нь ирэх өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаална. Энэ мэт оны эдийн засгийн сорилтуудыг дурдвал дуусахгүй. Тиймээс сонгуулийн хожлоо хойш тавьж, хүнд үед хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхийг бодит байдал бидэнд сануулж байна.

Цаашлаад түүхий эдийн түр зуурын өсөлт хөөс болж эхэлсэн тул төсвөө өөдрөгөөр бус бодитоор төсөөлж, орлогоо зохистой зарцуулах нь зүйтэйг эдийн засагчид анхааруулж байна. Ийм хүнд жил биднийг хүлээж байхад хойтон жилийн сонгуулийн ялалтаа бодож, хавтгайрсан халамж, оноо авах гэсэн харалган шийдвэрүүдээ олшруулбал эрх баригчид эдийн засгаа дээрээс дэвссэнээс ялгаагүй. Сонгуулиас урьтаж тойрогтоо ажил хийсэн болж харагдах гэсэн төрийн түшээд орлогоо ч гүйцдэггүй, ядруухан төсвийг маань хэдэн талаас нь хэмлэх нь ойлгомжтой. Чухам, хэн нь улсын хөгжил, эрх орны эрх ашгийг амин хувийн эрх мэдэл, сонгуулийн ялалтаас дээгүүрт тавьдаг нь төсөв хэлэлцэх үеэр тод томруун харагдах учиртай. 

СЭЗИС-ийн ТУЗ-ийн дарга, эдийн засагч Р.Амаржаргал

Засгийн газар сүүлийн хоёр жил хөрөнгө оруулалтаа танасан. Ирэх оноос хөрөнгө оруулалтаа нэмэх болов уу. Төсвийн санхүүжилтийг нэмж болно. Гол нь энэ хөрөнгө оруулалтаа үр ашигтай зарцуулах нь чухал. Тиймээс төсвийн зарцуулалтад хяналт тавих шаардлагатай байна. Нэлд нь хавтгайруулсан халамж хэлбэрээр тарааж, үр ашиггүй зүйлд зарцуулбал энэ нь эргээд өр л болж хувирна. 

Азийн хөгжлийн банкны Ахлах эдийн засагч Деклан Магий

Төсвийн зарлагад тууштай хяналт тавих шаардлагатай. Монгол Улсын төсвийн зарлага сүүлийн жилүүдэд орлогоосоо давсаар ирсэн. Энэ хэрээр алдагдал нэмэгдэж байгаа. Тиймээс төсвийн сахилга батыг сайтар сахих хэрэгтэй. Мөн зарцуулалтыг чанаржуулах, ялангуяа, төсвийн хөрөнгө оруулалтыг ирээдүйтэй төсөл, хөтөлбөрт чиглүүлэх нь зүйтэй.

Удирдлагын академийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа

Төсвийн зарлагад дүн шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Төсвийн зарлагын ДНБ-нд эзлэх хэмжээ, эдийн засагт гүйцэтгэх чиг үүрэг цар хүрээг тодорхойлох нь чухал байна. Монгол Улс сүүлийн жилүүдэд төсвийн орлого, зарлагаа бодитоор төлөвлөж, өрийн тааз, ДНБ-д эзлэх төсвийн алдагдлын хэмжээ зэрэг үзүүлэлтийг тооцож эхэлсэн нь сайшаалтай. Гэхдээ нэгдсэн зорилготой болох ёстой. Эдийн засаг тогтвортой, макро түвшний асуудлууд арилснаар эдийн засгийн өсөлт бий болно. Тогтворжилтын тухай хуультай болох эсвэл Төсвийн тогтвортой байдлын хуульд нэгдсэн зорилго гэдэг ойлголтыг тусгаж өгөх хэрэгтэй.

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419