Түрээсийн байранд ч тухтай амьдаръя!

Түрээсийн байранд ч тухтай амьдаръя!

Улаанбаатар хотод 380 мянга гаруй өрх гэр байгаагийн 220 мянга нь гэр хороололд, үлдсэн нь орон сууцанд амьдарч байна. Орон сууцны оршин суугчдын багагүй хувь нь түрээсийн сууцанд оршин суудаг. Байр түрээслэгчдийн дийлэнх хувийг залуу гэр бүл эзэлдэг бөгөөд шинэхэн хосууд өндөр үнэтэй байр шууд худалдаж авахад хүндрэлтэй учраас ихэнхдээ байр түрээслэх замаар ая тухтай орчинд амьдрахыг илүүд үздэг. Бусад улс оронд ч энэ жишиг түгээмэл.

Хосуудын хувьд түрээсийн сууцандаа амьдралынхаа багагүй хугацааг өнгөрүүлдэг учраас тохь тухтай амьдрах нь чухал. Энэ миний өмч биш гээд анхаарал хандуулалгүй ундуй сундуй амьдрах нь өөрт болоод үр хүүхдэд ч сөрөг үр дагавартай. Учир нь хүүхдийн өсөж торнисон орчин ирээдүйд ямар хүн болох төлөвшилд шууд нөлөөлдөг. Замбараагүй, эмх цэгцгүй байдалд дасан зохицоод сурчихвал яг л тийм хүн болж хүмүүжнэ гэсэн үг. Хэрэв та хараахан өөрийн өмч болох байраа худалдан авч амжаагүй бол одоо байгаа газартаа амгалан тайван амьдрах нөхцлийг бүрдүүлээрэй.

Нэг найз маань нөхөр хоёр хүүхэдтэйгээ түрээсийн байранд 4 жил амьдарсан юм. Тэд түрээсийн байрнаасаа гарч өөрийн гэсэн сууцтай болсныхоо дараа тэр харанхуй нүхэнд 4 жилийн турш ямар их мөнгө төлж амьдраа вэ гэж харамсан ярьж байсан юм. Гэхдээ нэгэнт л өнгөрсөн зүйлийн араас харамсаад хэрэггүй. Учир нь тэр хугацаанд найзын маань гэр бүл дулаан орчинд, халуун устай сууцанд амьдарсан шүү дээ. Харин хожмоо найз шиг маань харамсахгүйн тулд оршин байгаа газраа байнга гэрэлтүүлэх хэрэгтэй. Ядаж л багахан хэмжээний мөнгөөр дотоод засал хийлгээд тухтай амьдарсан бол тэгж харамсах сэтгэгдэл төрөхгүй.

Бид хүний юманд хүний л юм гэсэн сэтгэлээр ханддагаа болих хэрэгтэй. Харин ч бусдыг, бусдын эд зүйлийг хайрлаж байж өөрөө хайрлагдаж сайхан амьдрах учиртай. Хөгжилтэй орнуудад иргэд түрээсийн сууцаа эзэнд нь хүлээлгэж өгөхдөө яг анх хүлээж авсан шигээ засвар, цэвэрлэгээ хийж хүлээлгэн өгдөг. Энэ жишиг манай улсад тогтчихвол хичнээн сайхан. Түрхэн зуур ч гэлээ амьдарч буй орчин тойрноо үргэлж гэрэл гэгээтэй байлгаж, тохилог, тав тухтай байдлыг бий болгоорой. Ингэснээр өөрийгөө болон гэр бүлээ аз жаргалтай байлгана. Аз жаргалтай хүн бүтээмжтэй, амжилттай явдаг. Гэрт хуримтлагдсан муу энерги нь хүнийг ядрааж, уур уцаартай болгохоос гадна хэрүүл маргаан, мөнгөний хомсдол, өвчин зовлон цаашлаад гэр бүл салахад ч хүргэх аюултай гэж үздэг.

Муу энергиэс салахын тулд хамгийн түрүүнд хуучин, хэрэггүй эд зүйлсээс татгалзах нь чухал. Жилээс илүү хугацаанд хэрэглэгдэхгүй байгаа зүйл өөртөө сөрөг энергийг татдаг. Иймээс гэртээ байгаа эвдэрхий, онгорхой цоорхой, хугархай бүхнээ засаарай. Аль болох хар бараан өнгөнөөс татгалзаарай, гэр тань гэгээтэй байх тусам таны сэтгэл санааг тайвшруулдаг. Магадгүй танд санхүүгийн хүндрэл байвал одоо цагт орон сууцны, засварын, тавилгын гээд олон төрлийн зээл гарсан. Тэдгээрээс өөрийн боломжиндоо нийцэхийг судлаад үзээрэй. Эцэст нь хэлэхэд түрээсийн байранд ч тухтай амьдрах хэрэгтэй шүү дээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419