“ТЭЦ-4”-ийн захирал асан С.Анхбаярт хоёр жилийн ял оноожээ
“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирал асан С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцсэн байна. Шүүгдэгч С.Анхбаяртай хамт Л.Дэмбэрэлнямыг шүүсэн байна. Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах, Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноожээ. АТГ-аас “ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг С.Анхбаярыг саатуулж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.