С.Зоригийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч нарыг шилжүүлжээ
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгч хэмээн нэр бүхий гурван иргэн шүүхээс 21-24 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар чанга дэглэмтэй 429 , Т.Чимгээ 407 дугаар хорих ангид ял эдэлж байгаа.
Гэтэл ХЗДХ-ийн сайдын шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг хорих 409 дүгээр анги руу шилжүүлжээ. С.Зоригийг хөнөөсөн хэрэг Үндэсний аюулгүй байдалтай холбоотой, улстөрийн захиалгат аллага бөгөөд ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг захиалагчдыг удахгүй зарлана гэж мэдэгдэж байв. Захиалагч тодроогүй байхад гүйцэтгэгчдийг тусгайлах байтал эсрэгээрээ нийтийн хорих руу шилжүүлсэнд хэргийг замхруулах вий гэсэн хардлага үүсжээ.
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин