Цагдаагийн Хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэргээр АТГ-аас баривчилжээ
Өнгөрсөн баасан гарагт ХУД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга, УБТЗ-ын Цагдаагийн хэлтсийн дарга нарыг АТГ-аас баривчилсан талаар бид мэдээлсэн. Гэвч тэднийг ямар хэргээр баривчилсан нь тодорхойгүй, Прокурорын байгуулагаас албан ёсоор мэдээлэл өгөөгүй байна.
Тэгвэл өдөр тутмын хэвлэлүүдээр “ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очирыг хээл хахуулийн хэрэгт холбогдуулан баривчилсан” хэмээн мэдээлж байна.