Бээжин Уолл Стритэд түшиглэн Трампыг зогсооно

Бээжин Уолл Стритэд түшиглэн Трампыг зогсооно

АНУ-д нийлүүлэх Хятадын бүх бараа бүтээгдэхүүнд Ерөнхийлөгч Дональд Трамп өндөр татвар ногдуулахаар сүрдүүлсэнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар уолл Стритийн гол банкуудын удирдагч нарыг Бээжинд яаруу урьж уулзалт зохион байгуулах гэж байна.

Хятадын Коммунист Намын (ХКН) удирдлага Америкийн санхүүгийн тэргүүлэх институцуудын захирлуудыг Бээжин хотноо есдүгээр сарын 16-нд хуралдах “Хятад-Америкийн Санхүүгийн дугуй ширээ”-ний уулзалтад оролцохыг урьсан тухай гурван ч эх сурвалж мэдээлэв. Ярилцлагын дараа оролцогчид БНХАУ-ын дэд дарга Ван Чишаньтай уулзана.

Урьд нь Хятадын төв банкны тэргүүн байсан Жоу Сяочуань, Goldman Sachs-ын гүйцэтгэх захирал байгаад эдүгээ уул уурхайн Barrick Gold-ыг тэргүүлж буй Жон Торнтон нар шинэ группийг удирдана. Уг групп Хятад-Америкийн харилцааны асуудлаар хагас жил тутам хуралдаж БНХАУ-ын Pасгийнгазарт санхүү, эдийн засгийн шинэчлэлийн зөвлөгөө өгч байх юм. “Хоёр улсын санхүүгийн үйлдвэрлэлийг төлөөлж буй бид Хятад-Америкийн харилцааг сайжруулах үүрэгтэй улс” хэмээн дугуй ширээнд оролцогч нэгэн тайлбарлав. “Бидний харилцаа цөөн хэдэн хүн сүйтгэчихэж болохооргүй дэндүү чухал” хэмээн тэрбээр өгүүлж байна.

Ирэх долоо хоногт болох уулзалтад Blackstone-ын тэргүүн Стивен Шварцман, Citigroup, Goldman, JPMorgan, Morgan Stanley-ийн захирлууд, Сангийн сайд асан хэнк Паулсон нарыг нэр заан уриад байна. Урилгыг БНХАУ-ын орлогч ерөнхий сайд Лю хөгийн зөвлөх байсан, Хятадын үнэт цаасны зохицуулах байгууллагын дэд дарга Фан Шинхайгийн нэрийн өмнөөс гаргажээ.

Фан Шинхай нь АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхээс зайлсхийх Бээжингийн урьд өмнөх хүчин чармайлтад гол үүрэг гүйцэтгэсэн эрхэм юм. Хятадын талын бүрэлдэхүүнд Хятадын ардын Банкны тэргүүний суудалд ноён Жоугийн халааг авсан И Ган, банк, даатгалын байгууллагын зохицуулагч Гуо Шучин, ноён Дюгийн ойрын зөвлөх, сангийн дэд сайд Ляо Мин нар багтжээ. БНХАУ-ын Засгийн газрын тулгуу арга хэмжээнээс шалтгаалан урилга авсан АНУ-ын санхүүгийн институцуудын зарим удирдлага уулзалтад оролцож амжихгүй аж. Тухайлбал, уулзалтад Blackstone-ыг тус группийн ерөнхийлөгч Жон Грэй төлөөлж оролцоно.

Goldman Sachs-ыг тус группийн хөрөнгө оруулалтын банкны ажиллагаа хариуцсан захирлын нэг Жон Уолдрон төлөөлөх юм. Ноён Паулсон мөн уг уулзалтад оролцож амжихгүй. Ноён Трамп шударга бус худалдаа, хөрөнгө оруулалтын хэрэгт буруутган хятадын 50 тэрбум ам.долларын экспортод шийтгэгч шинжтэй тариф тогтоож, нэмж 200 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнд нэмж татвар ногдуулахаар сүрдүүлсэн.

Ерөнхийлөгч АНУ-д нийлүүлдэг хятадын үлдэж буй бусад бараа бүтээгдэхүүнд ч мөн татвар тогтооно гэдгээ баасан гарагт мэдэгдсэн билээ. Мөн Apple компани ч бүтээгдэхүүнээ Хятадад бус АНУ-д үйлдвэрлэх ёстой хэмээн тэрбээр бямба гарагт Twitter-тээ бичсэн юм. Ноён Трампын татварын дараагийн шат биелбэл хариу болгон АНУ-ын 60 тэрбум ам.долларын экспортод татвар оноохоо Хятад улс мэдэгдлээ. БНХАУ нь 2017 онд АНУ-аас 130 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолж, 500 тэрбум ам.долларын бүтээгдэхүүнийг АНУ-д экспортоор гаргажээ.

Ноён Паулсон, Ван нар 2006 онд суурийг нь тавьсан “стратеги, эдийн засгийн цуврал яриа хэлэлцээ”-г хэвээр үргэлжлүүлэх замаар Вашингтонтой харилцаагаа хадгалж үлдэхээр Бээжин ийнхүү эрмэлзэж байна. Хагас жил тутамд болдог цуврал яриа хэлэлцээг ноён Трамп зогсоосон юм. Хятад улс сүүлийн хэдэн сараас санхүүгийн салбараа нээлттэй болгож эхэлсэн нь ач тусаа өгнө хэмээн Уолл Стритийн зарим групп найдаж байна. Үнэт цаасны арилжаа, сангийн менежментийн компаниуд дахь гадаадын эзэмшлийн хувь хэмжээг Бээжин энэ оны дөрөвдүгээр сард 49-өөс 51 хувь болгон өсгөсөн. Шийдвэр гарсны дараахан АНУ-ын хэд хэдэн том банк Хятад дахь үйл ажиллагаандаа гол хувьцаа эзэмшигчийн эрхтэй болох зорилго тавьж буйгаа мэдэгдэж байв.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419