Баянзүрх дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг түдгэлзүүлжээ
Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль зохион байгуулахаар болж, нийслэлийн Сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн сонгуулийн хороог байгуулан ажиллаж эхлээд байсан юм. Үүнтэй холбогдуулан дүүргийн ИТХ-аас тус сонгуулийн зохион байгуулах сонгуулийн хороог сонгууль зохион байгуулах эрх бүхий субъект биш гэж үзсэн байна.
Тиймээс энэ хэргийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл дээрх тойргуудад дахин сонгууль явуулах тухай тогтоолыг түдгэлзүүлсэн байна. Ингэснээр ирэх сард Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль болох эсэх нь одоогоор тодорхойгүй байна.