Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Өвлийг өнөтэй давахад бэлэн үү?

Усан хөшиг татсан бороотой өдрүүд эс бөгөөс нар ээсэн намрын налгар өдрүүд удаан үргэлжлэхгүй нь гунигтай. Хамар, хоолой хорсгом хүйтэн өвөл айсуй. Улаанбаатарчууд бид зундаа өмхий үнэрт цохиулж, өвөлдөө утаанд идэгддэг болоод олон жилийг үдэж байна. Энэ өвөл ч мөн ялгаагүй өнөөх л утаан дундаа мансууран өөрсдийгөө, үр хүүхдээ эрсдэлд оруулан амьдрахаас өөр боломж бидэнд даан ч хомс.

Нийслэлийн оршин суугчид бид хорт утаагаар 20 орчим жил амьсгалсны үр дүнд амьсгалын замын болон зүрх судасны өвчтэй болж, даралт ихсэх, астма, бронхит, төрөл бүрийн харшил, уушгины өвчлөл зэрэгт шил дараалан нэрвэгдэж байна. Зүрх судасны өвчлөлийн 20 хувь, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй нь ЭМЯ-аас 2017 онд танилцуулсан судалгаагаар тогтоогдсон. 2016 онд л гэхэд Улаанбаатар хотод тохиолдсон нийт нас баралтын 10 хувь нь утаатай ямар нэг байдлаар холбогджээ. Агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллоос гарах утаа, багагүй хувийг тээврийн хэрэгсэл, нам даралтын зуух, цахилгаан станцаас гарах утаа, хөрсний бохирдол эзэлж байна. Насанд хүрсэн хүнийг бодвол бага насны хүүхэд агаарын бохирдолд өртөх нь өндөр байдаг учир ирээдүй болсон үрсээ энэ гамшгаас хамгаалах нь чухал. Хэрэв иргэн бүр дор бүрнээ хичээвэл утаагүй, цэнгэг агаартай хотдоо аж төрөх боломж бидэнд бий.

Харин яаж?

Улсын хэмжээнд хот, суурин газрын ногоон байгууламжийг дорвитой нэмэгдүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг сайжруулах, өндөр насжилттай авто тээврийн асуудалд анхаарлаа хандуулах, цахилгаан станц болон гэр хорооллын өрхийн ялгаруулж буй хорт бодисын хэмжээг багасгах бодитой, үр дүнтэй аргыг богино хугацаанд бодлогоор, тууштай хэрэгжүүлэх, эцсийн дүндээ ядуурал, ажилгүйдэл, авлигатай тэмцэж байж утаанаасаа салах боломжтой.

Харин өрхийн хэмжээнд бид бүгд дор бүрнээ мэрийхийн дээдээр мэрийж, хөдөлмөрлөхийн дээдээр хөдөлмөрлөж өрхийн орлогоо нэмэгдүүлэн амьдрах орчноо сайжруулж болно. Босдог цагаасаа нэг цагийн л өмнө босоод одоогийн орлогоосоо яаж илүү орлого олох талаар бодож, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлж болох юм. Эсвэл өглөөний 1 цагийг суралцаж өнгөрүүлж болно шүү дээ. Бидний амьдралд мэдэхгүй зүйлс маш олон. Тэр бүгдийг суралцаж байж л мэднэ. Мэдлэг нь бидэнд нэг алхам илүү алхах боломжийг үргэлж өгч байдаг.

Хэрэв та гэр хороололд өвөлдөө нүүрс түлж амьдардаг бол дулаан цагт хашаандаа зүлэг ногоо, мод бут тарьж ядаж л үйлдвэрлэж буй өрхийн утаагаа түүндээ шингээж болно. Одоо даан ч цаг нь оройтсон гэж бодож байна уу? Үгүй шүү. Харин ч танд өвөл болохоос өмнө урьтаж хийх ажил байна. Нүүдлийн уламжлалт сууц болох гэр сууц нь одоогийн суурьшмал орчинд тохирдоггүйгээс, байшин сууцны 70 гаруй хувь нь стандартын дагуу баригдаггүйгээс, насжилт өндөртэй сууцууд дулаанаа богино хугацаанд ихээр алдаж ойр ойрхон галлах шаардлагатай болдог.

Иймээс нийслэлийн гэр,  байшин хороолол болон олон жилийн насжилттай орон сууцны хорооллын айл өрхийн дулаан алдагдлыг бууруулах нь утааг тодорхой хэмжээнд бууруулах ач холбогдолтой. Иймээс өрх бүр өөрийн сууцандаа засвар хийж дулаан алдагдлаа багасгаснаар хорт утаанаас бага боловч үр хүүхдээ, өөрийгөө аврах боломж бүрдэх юм. Боломжтой бол шалны халаалт, цахилгаан халаагуур гээд олон төрлийн цахилгаан үүсвэрийг ашиглан утаа үйлдвэрлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Эдгээр ажил яг л намар цагт хийгддэг ажил. Монголчууд бид эрт дээр үеэс хахир хатуу өвлийн цагт бэлтгэж намартаа хадлан тэжээлээ бэлтгэж, дулаан цагт ааруул ээзгийгээ зэхдэг билээ. Орон сууцанд байгаа айлууд утаа үйлдвэрлэдэггүй гэвэл эндүүрэл юм. Орон сууцанд суух иргэдийн дулааныг дулааны станцууд үйлдвэрлэдэг.

Орчин цагт манай улс шиг станцаа түүхий нүүрсээр галладаг улс ховор. Энэ нь нэг ёсондоо гэр хорооллын өрх шиг зуухандаа нүрс түлж байгаатай ижил. Олон жилийн настай орон сууцнууд эхнээсээ дулаанаа алдаад эхэлчихсэн. Хуучны гэгдэх 5,9 давхар барилгын гадна талаар хөөсөнцөр хавтангаар дулаалга хийдгийг та бид сайн мэднэ. Хэрэв таны сууц өвөлдөө жиндүү цонх хаалга, ханаараа дулаанаа алддаг бол жавар тачигнахаас өмнө байраа гадна талаас нь дулаалж цонх, хаалганы жийргэвчээ солиорой. Мэдээж таны гэрийг дулаалах мөнгө тэнгэрээс шууд унаад ирэхгүй л дээ. Иймээс та өрхийн төсвөөсөө дулаан алдагдлаа нөхөхөд зарцуулах бяцхан хуримтлал үүсгэж өвлөөс урьтаад гэр, байшингаа дулаалаарай. Эсвэл орчин цагт хэрэгцээт зүйлсээ хэрэгтэй үедээ аваад дараа төлж  болдог санхүүгийн үйлчилгээнүүд ч бий болсон шүү дээ. Энэ боломжийг танд Голомт банкны хэрэглээний зээл олгож байгаа юм. Зээлийн нөхцөл танд таатай, уян хатан байгаа учир та урьдчилж хэрэглээд боломжтой үедээ төлж болох юм. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419