Засгийн газраас “Ноён уул”-ын шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ
Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Ноён уулыг ухуулахыг эсэргүүцсэн шүүх хурал өчигдөр /2018.08.30/ 39 дэхь удаагаа хойшиллоо. “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээд “Сентеррагоулд монголия” ХХК-д холбогдох өмнөх хурлаар Сентерра голдын Ноён ууланд байх дөрвөн лицензийг хүчингүй болгохыг АМГТХЭГ-т даалгасан юм.
Гэвч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, “Сентеррагоулд монголия” ХХК давж заалдаж гомдлыг өчигдөр хянах байсан ч Монгол Улсын Засгийн газраас “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт ирүүлснийг давж заалдах шатны шүүх хүлээн авч, ирэх сарын 13-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.