Өндөр барилгууд шинэ бизнесийг цэцэглүүлж байна

Өндөр барилгууд шинэ бизнесийг цэцэглүүлж байна

Өндрөөрөө өрсөлдөж буй мэт тэнгэр баганадсан сүрлэг барилгууд улсын маань нийслэлд сүндэрлэж, Улаанбаатар урт чацтай хотуудын тоонд ороход ойртлоо. 34 давхар, 136 метр өндөр “Shangri-La” зочид буудлын гуравдугаар цамхаг өдгөө Монголын хамгийн өндөр барилгад тооцогдож байна.

Одоогоор 100-гаас дээш метр өндөр 6-7 барилга нийслэл хотод хэдийнэ сүндэрлэжээ. Тэгвэл урт чацтай барилгуудыг даган шинэ бизнесүүд цэцэглэж эхэллээ. Барилгын “нуруу” сунахын хэрээр бизнесийн боломжууд тэлж буй нь энэ. Нийслэлийн толь болдог шилэн цамхагуудыг цэвэрлэх бизнес ид цэцэглэж байна. Өдгөө “Метр квадрат”, “өнгөлөг хот”, Sky Professional зэрэг 4-5 компани барилгын гадна шилэн фасадыг цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байна. “Шилэн фасадтай барилга барьж эхэлснээс хойш Монголд энэ үйлчилгээ нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл, өндөр барилгуудыг дагаж үүссэн гэсэн үг” хэмээн Sky Professional компанийн гүйцэтгэх захирал Б.Золжаргал ярилаа. Долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй тус компани 2014 онд зах зээлийн бүрэн судалгаа хийжээ.

Тухайн үед буюу одоогоос дөрвөн жилийн өмнө энэ зах зээлийн хэмжээ 350 мянган ам метр талбайд хэмжигдэж байсан бол өдгөө 50 хувиар өсчихөөд байгаа аж. Ялангуяа, шилэн фасадтай барилгын зах зээлд 80 метрээс дээш өндөртэй барилгуудын тоо эрчимтэй нэмэгдэж, жин дарахуйц нөлөө үзүүлж буйг Uniservice компаниас мэдээлэв. Тухайлбал, Shangri-La Mall гэхэд 40 мянган ам мерт шилэн гадаргуутай. Харин Сentral Tower-ийн гадна шилэн фасадын талбай 23.4, “хаан банк” цамхагийнх 19 мянган ам метр. Түүнчлэн “Zaisan Hill”, Encanto зэрэг томоохон шилэн барилгууд сүндэрлэснээр энэ зах зээлийн хэмжээ эрчтэй тэлжээ. Дэлхийн том хотуудтай харьцуулахад Улаанбаатар хотод 5000 ам метрээс дээш шилэн фасад бүхий барилгын тоо цөөн. Гэхдээ бидний нэрлэдгээр шилэн “өндрүүд” энэ зах зээлийн 80 хувийг бүрдүүлж байна. Ам дөрвөлжин шилэн фасадыг цэвэрлэх үнэ 1000-5000 төгрөгт хэлбэлздэг. Үүнд бохирдлын зэрэг, ашиглах тоног төхөөрөмж, барилгын өндөр зэрэг хүчин зүйлс нөлөөлж, үйлчилгээний үнийг дээш, доош хөдөлгөдөг байна.

• 2000 оноос хойш дэлхий дахинд тэнгэр баганадсан барилгуудын тоо 402 хувиар өсчээ.

• Томоохон барилгууд жилд 2-3 удаа гадна шилэн фасадаа цэвэрлүүлдэг.

• Эдгээр барилга нь хотын өнгө үзэмжийг нэмээд зогсохгүй олон бизнес цэцэглэн хөгжих үндэс болдог. 

Энэ зах зээлд хэдий хэмжээний мөнгө эргэлддэг нь тодорхойгүй. Гэхдээ нэгжийн үнийг нь дунджаар 2000-3000 төгрөгөөр тооцвол ойролцоогоор 1.2-2 тэрбум төгрөг эргэлддэг байна. Үйлчилгээ үзүүлэгчдийн тоо нэмэгдэж, зах зээлийн хэмжээ улам тэлж буйгаас компаниуд тоног төхөөрөмж, хүний нөөцөө ч улам сайжруулж буй. Sky Professional компани гэхэд зөвхөн шил бус хөнгөн цагаан, төмөр, чулуу, плита, PVC-ээр хийсэн гадаргууг цэвэрлэдэг байна. Энэ төрлийн үйлчилгээ нь эрсдэл өндөр учраас нарийн мэргэшил шаарддаг. Нэг хүн өдөрт дунджаар 200-500 ам метр талбайг цэвэрлэдэг байна.

Харин Uniservice компани 2016 онд 150 мянган ам метр талбай цэвэрлэж байсан бол өдгөө хүчин чадлаа 200 мянга болгон өсгөжээ. Uniservice компанийн ахлах супервайзор Ч.Эрдэнэбат томоохон барилгууд жилд 2-3 удаа гадна шилэн фасадаа цэвэрлүүлдэг болохыг хэлж байна. Ихэнх барилга хавар болон намар “нүүр”-ээ угаалгадаг байна. Цэвэрлэгээнээс гадна өндөр “нуруу“ дагасан өргөгч шатны эрэлт нэмэгджээ. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн компани гэхэд өнгөрсөн онд том хэмжээний дөрвөн төслийн цахилгаан шатыг бүрэн суурилуулжээ.

Мөн өндөр барилга руу ачаа хүргэх гадна өргүүрийн эрэлт сүүлийн жилүүдэд өсөж буй аж. Ялангуяа, орон сууцны явган болон цахилгаан шатаар зөөх боломжгүй том оврын ачааг иргэд зөөврийн шатаар гадна талаас нь зөөхийг илүүд үздэг болжээ. Энэ төрлийн үйлчилгээний үнэ нь зургаа хүртэлх давхар руу зөөхөд нэг цагт 80 мянган төгрөг. харин давхар дээшлэхийн хэрээр үнэ нь нэмэгддэг байна. Үүнээс гадна өндөр барилгууд нь ус, дулаан дамжуулах өндөр даралтын систем, цахилгааны нэмэлт төхөөрөмжүүдийн эрэлтийг өсгөдөг.

Түүнчлэн даатгалын зах зээлд томоохон түлхэц үзүүлдэг аж. Сүүлийн 60 жилд өндөр барилгуудад зориулсан дэвшилтэт технологиуд үсрэнгүй хөгжжээ. Харин ирэх жилүүдэд ухаалаг болон хамгаалалтын технологиуд улам хүчээ авна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ер нь дэлхий дахинд сүрлэг цамхагуудын оргил үе ирчихээд байгаа. Олон улсад жилд 200 метрээс дээш өндөртэй 200 гаруй цамхаг шинээр босдог байна. 2000 оноос хойш тэнгэр баганадсан барилгуудын тоо 402 хувиар өсчээ. Үүний дийлэнх нь Хятад тэргүүтэй хөгжиж буй, Азийн орнуудад сүндэрлэсэн байна. Барилгын өндөр нь эдийн засгийн хөгжлийг илтгэх хандлага болдог байна. Улс орны сүр хүч хийгээд хөгжлийн бэлэгдэл болдог эдгээр барилга нь хотын өнгө үзэмжийг нэмээд зогсохгүй олон олон бизнес цэцэглэн хөгжих үндэс болж байна.

Эх сурвалж: zgm.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419