Зээлийн өсөлт бизнесийг чиглэж байна

Зээлийн өсөлт бизнесийг чиглэж байна

Зээл олголт ирэх саруудад эрчимжинэ. Учир нь банкны системд ойролцоогоор хоёр их наяд төгрөгийн зээлийн эх үүсвэр буюу төв банкны үнэт цаас гаргах боломж бий гэж Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир мэдэгдэж байна. Зээлийн энэ урсгал бизнесийг илүү чиглэх аж. Сүүлийн 2-3 сарын хугацаанд бизнесийн зээл эрчимжиж, хэрэглээнийх саарчээ.

Энэ хандлага ирэх саруудад ч хадгалагдах төлөвтэй. Эдийн засгийн төрөлжилтийн нэг тулгуур болох бизнесийн зээл жилийн дүнгээр 15.7 хувийн хурдтай өсөж байна. Эргэн сануулахад, энэ оны зургадугаар сард төв банкны Мөнгөний бодлогын хороо иргэдийн хэрэглээний зээлийн өр, орлогын харьцаанд дээд хязгаар тогтоох шийдвэр гаргасан. Өрхийн орлогын 70 хүртэлх хувьд хэрэглээний зээл олгохыг зөвшөөрсөн энэ шийдвэр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэх юм.

Монгол улсын мөнгөний бодлогын жишиг хүү өдгөө сүүлийн есөн жилийн доод цэгт хүрсэн. Энэ оны гуравдугаар сард төв банкны бодлого тодорхойлогчид тус хүүг нэг суурь нэгжээр бууруулж, 10 хувьд хүргэсэн юм. Тэгвэл өнгөрсөн хавар хөндсөн хүүгийн нөлөө одооноос макро эдийн засагт мэдрэгдэж эхэлжээ. Сүүлийн саруудад хадгаламж болон зээлийн хүү буурч эхэлсэн байна. Манай улсын төлбөрийн тэнцлийн хамгийн таатай үе энэ оны сүүлийн хагаст тохиож байна. Төлбөрийн тэнцлийг орох, гарах гэсэн хоёр сувагтай “хэтэвч” гэж үзвэл өнгөрсөн оноос өссөн Монголыг чиглэх валютын дотогшлох урсгал ирэх саруудад ч эрчимжинэ. Харин мөнгөний гадагшлах урсгал саарах төлөвтэй. Учир нь манай улсад ирэх он хүртэл гадагш чиглэсэн валютын томоохон өр төлбөр байхгүй гэж Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлсэн юм.

Монголчууд хилийн чанадад аялахдаа 282 сая ам.доллар зарцуулжээ 

Засгийн газар энэ онд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрт нийт 3.8 их наяд төгрөг төлөхөөр байсан. Үүний 2.7 их наяд төгрөгийг оны эхний долоон сард төлжээ. Харин ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд 2018 онд 836 сая ам.доллар Монгол улсад үе шаттайгаар орж ирэх аж. Энэ нь өнгөрсөн оноос 100 орчим сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Ирэх саруудад Монголыг чиглэсэн валютын орох урсгал ийн нэмэгдэж, гарах суваг нь саарахаар байна. Ингэснээр гадаад валютын албан нөөц зузаарч “ногоон”-ы ханшыг ногтлох боломж бүрднэ хэмээн төв банк үзэж байна. Төв банкны мэдээлснээр төлбөрийн тэнцэл оны эцэст 200-300 сая ам.долларын ашигтай гарах таамагтай. Энэ хэрээр гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ.

2018 оны эхний хагаст Монгол улсын гадаад валютын албан нөөц 2.9 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Төлбөрийн тэнцэлд багтсан сайн болон саар үзүүлэлтийг хүргэхэд, Монгол улсын гадаадын шууд хөрөнгө оруулалт энэ оны зургадугаар сарын байдлаар өсөж 879 сая ам.долларт хүрсэн. Үүнийг уул уурхайн салбар бүрдүүлжээ. Ялангуяа, “Оюутолгой”-н санхүүжилт 700 гаруй сая ам.доллартай тэнцэж, манай гадаадын шууд хөрөнгө оруулалтын бараг 80 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Харин үлдсэн хувийг нь нүүрсний олборлолт дагасан мөнгөний урсгал эзэлжээ. Түүнчлэн монголчууд өнгөрсөн өвлөөс энэ оны зургадугаар сар хүртэл хилийн чанадад аялахдаа 282 сая ам.доллар зарцуулжээ. Харин Монгол улсад энэ хугацаанд хүрэлцэн ирсэн жуулчид 151 сая ам.доллар авчирсан. Ингэснээр Монгол улс аялал жуулчлалын салбараас 130 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ.

1
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419