Б.Лхагвасүрэн: Алтаар дамжуулан валютын нөөц 700 сая доллараар нэмэгдэх боломжтой

Б.Лхагвасүрэн: Алтаар дамжуулан валютын нөөц 700 сая доллараар нэмэгдэх боломжтой

Хууль бусаар алт хилээр гаргахыг зогсоох, алт тушаалтын дамжлага, хүнд суртлыг бууруулах чиглэлд төрийн байгууллагууд хамтран ажиллаж байгаа аж. Тухайлбал, Монголбанкны зүгээс өнгөрсөн хугацаанд алт олборлож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, уулзалт ярилцлага хийжээ.

Мөн Дархан, Баянхонгор аймагт алтны сорьцын лаборатори байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Ойрын хугацаанд тус аймгуудад сорьцын лаборатори ашиглалтад орсноор ойр орчмынх нь аймаг, сумдад алт олборлож байгаа иргэд заавал Улаанбаатарт ирж сорьцлуулах шаардлагагүй болох аж. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжийн зардал буурч, түргэн шуурхай үйлчилгээ авах боломж бүрдэх юм байна. Хэлэлцүүлгийн үеэр алт тушаалтыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Монголбанк 2018 онд өмнөх жилээс 10 хувиар илүү буюу 22 тонн алт худалдан авах зорилт тавьжээ. Өнөөдрийн байдлаар хэдийг худалдан аваад байна вэ. Зорилт биелэгдэхээр байна уу?

-Монголбанк өнөөдрийн байдлаар 11.5 тонн алт худалдан авсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал таван хувиар өссөн үзүүлэлт. Алт тушаалт найм, ес, аравдугаар саруудад илүү идэвхэждэг учраас оны эцэст 22 тонн алт худалдан авах Монголбанкны зорилт биелэх боломжтой харагдаж байгаа. Мөн алт тушаалтыг нэмэгдүүлэх үүднээс Монголбанкнаас үе шаттай ажлууд хийж байна. Алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр аж ахуйн нэгж, иргэдтэй байнга хамтран ажиллаж байна. Мэдээж байгаль орчныг хамгаалах чиглэлд анхаарахыг зөвлөж байгаа.

-Алт бол гадаад валютын албан нөөц бүрдүүлэлтэд шууд оролцдог онцгой бүтээгдэхүүн. Монголбанк төлөвлөсөн хэмжээндээ алт худалдан авбал улсын валютын нөөц хэр хэмжээгээр нэмэгдэх вэ?

-Дэлхийн зах зээл дээрх нэг унци алтны үнэ 1200 ам.доллараас доошоо ороод байна. Сүүлийн үед алтны үнэ бага зэрэг буурч байна. Өнөөдрийн ханш 1190 ам.доллараар бодвол 20 тонн алт нь 650-700 сая ам.доллартай тэнцэж байна. Монголбанк төлөвлөсөн алтаа худалдан авбал валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэх бүрэн боломжтой. Жил бүр алт худалдан авалтаар дамжуулан валютын нөөц 700 сая ам.доллараар нэмэгдэнэ гэдэг нь эргээд эдийн засагт тийм хэмжээний дэм болно. Гадаад валютын нөөц нэмэгдэхийн хэрээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш тогтворжиж, иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Дээр нь гадаад худалдаа өсч байгаа. Гадаад худалдааг санхүүжүүлж байгаа гол эх үүсвэр нь валютын нөөц шүү дээ.

-Монголбанкинд тушаасан алтны 60 орчим хувийг хувь хүн, иргэд нийлүүлжээ. Энэ ямар учиртай юм бэ, ААН-үүдийн алтны үйлдвэрлэл багассан гэсэн үг үү?

-ААН-ийн орлогын албан татвартай холбоотойгоор иргэний нэр дээрх алт тушаалт нэмэгдсэн. Учир нь, хуулиараа аж ахуйн нэгжүүд гурван тэрбум төгрөгөөс дээш орлого олбол 25 хувийн татвар төлж байгаа учраас компаниуд ААН-ээр биш иргэнээр дамжуулан алтаа тушаах хувилбар руу орсон. Энэ нь хууль зөрчсөн зүйл биш. Цаашдаа татварын хуульд орсон зөрүүтэй ойлголтыг засч залруулах шаардлагатай байгаа. Тиймээс Монголбанкны зүгээс албаныхантай хамтран хууль боловсруулж байна. Алтны нөөц ашигласны төлбөр өнөөдөр 2.5 хувь  байна. Энэ хуулийн зохицуулалт 2019 оны нэгдүгээр сард дуусна. Үүнээс хойш эргээд таван хувь руу орно. Тиймээс 2.5 хувийн зохицуулалтыг дунд хугацаандаа хадгалж, Монголбанкинд алтаа тушаадаг аж ахуйн нэгжийн хооронд харилцааг хэвийн тогтвортой байлгах үүднээс хуулийн хугацааг таван жилээр сунгах үндэслэлээр төсөл боловсруулсан. Уг санал нь алт олборлогчид, ашигт малтмалын газар, Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам гээд бүх талуудаар дэмжигдсэн байгаа. Намрын чуулганаар хуулийн өөрчлөлтийг өргөн барьж хэлэлцүүлнэ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419