Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320 мянган төгрөг болгов
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт Үндэсний зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж, улмаар 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан байна.
Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээг 320 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ. Цалингийн доод хэмжээ одоо 240 мянган төгрөг байгаа билээ.
Түүнчлэн 2020 онд цалингийн доод хэмжээг нэмэх асуудлыг дахин ярих аж. Энэ талаар өнөөдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл хийх юм.