Улсын хэмжээнд ажилгүйдэл буурсан ч баян, ядуугийн ялгаа холдсоор байна

Улсын хэмжээнд ажилгүйдэл буурсан ч баян, ядуугийн ялгаа холдсоор байна

УЛСЫН ХЭМЖЭЭНД 104.1 МЯНГАН АЖИЛГҮЙ ИРГЭН БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний долоон сарын байдлын талаар мэдээлэл хийлээ. Үүнээс энэ удаад хоёр зүйлийг онцолж байна. Тус хорооны ахлах шинжээч С.Норовын мэдээлснээр манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам буюу ажиллах хүч 1.4 сая болсны талаас илүү хувь нь эрчүүд байгаа аж. Нийт ажиллах хүчний 38.5 хувь нь хөдөө орон нутагт, үлдсэн нь хот суурин газарт амьдарч байгаа боловч оролцооны төвшин хөдөөд өндөр гарсан байна. Харин эдийн засгийн идэвхгүй хүн амын дотор өндөр настан, тэтгэврийнхэн, 15-аас доош насны хүүхэд, оюутан суралцагчид болон хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн ажилтай, өвчин хуучтай иргэд багтдаг. Тэдний тоо оны эхний долоон сард 25.9 мянгаар нэмэгдсэн байна.

Судалгааны дүнгээс үзэхэд улсын хэмжээнд 104.1 мянган ажилгүй иргэн байгаа нь ажилгүйдлийн төвшинг 7.5 хувьд хүргэсэн ч өмнөх оны мөн үе болон урьдах сараас буурсан үзүүлэлттэй байгаа юм. Тэдний гуравны нэг орчим нь ажил хайж, хөдөлмөр эрхлэлт зуучлалын байгууллагад бүртгүүлсэн байна. Дээр нь өөрөө эрхэлсэн ажилтай боловч давхар ажиллаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилготой 10.1 мянган иргэн байдаг аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч өөрт тохирсон ажил хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, компани, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулиа баримталж, 50 ажиллагч тутамдаа хөгжлийн бэрхшээлтэй нэг иргэнийг авч ажиллуулдаг бол тэдний хүсэлтийг төвөггүй биелүүлэх боломж баймаар. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй, хөгжлийн бэрхшээлтэй ердөө л 476 иргэн байгаа юм. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад оны эхний долоон сард ажилгүй 48.3 мянган иргэн шинээр бүртгүүлснээс үзэхэд манай улсад ажиллах хүчний нөөц хангалттай байгааг харуулж байна.

Мөн хугацаанд 11.5 мянган иргэн ажилд зуучлагдаж орсон гэх мэдээлэл нь манайд ажлын байр цөөнгүй байгааг баталж буй хэрэг. Гэвч тухайн ажлын байранд тавигдах шаардлагын үндсэн үзүүлэлт болох боловсролын байдал нь ажилгүй иргэд олон байгаагийн нэг шалтгаан болж байгааг судалгаа харуулна. Тодруулбал, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэсэн ажилгүй иргэдийн 60 орчим хувийг бүрэн дунд болон бага боловсролтой хүн эзэлж байгаа бол ажилгүйчүүдийн 28.3 хувийг дээд, 1.1 хувийг магистр докторын зэрэгтэй иргэн бүрдүүлж байгаа юм. Мөн шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн бараг тал хувийг ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд эзэлж байгаагаас харахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжид боловсон хүчний халаа сэлгээ багагүй байдаг, ажиллагсдын ажил мэргэжлийн ур чадвар тааруухан, цалин хөлс урамшууллын механизм муу байгааг илтгэж байж ч болох юм. Харамсалтай нь, улсын хэмжээний бүртгэлтэй ажилгүй иргэдийн дотор 15-34 насны, хөдөлмөрийн ид эрч хүчтэй залуучууд 60 орчим хувийг эзэлж байна.

 

ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 56.4 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЧЭЭ

 

 

Үндэсний статистикийн хороо энэ үзүүлэлтийг ямар аргачлалаар хэрхэн тооцож гаргадгийг мэдэхгүй ч өрхийн сарын бодит орлого байнга шахуу өсөлттэй гардаг. Энэ оны хоёрдугаар улирлын судалгаагаар нэг өрхийн дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 127 мянган төгрөгөөр өссөн байгаа юм.

Үүнд он гарснаас хойш нэг ч удаа нэмээгүй цалин хөлсний орлого, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл үйлчилгээний орлого өссөн нь чухал нөлөө үзүүлсэн гэж тооцжээ. Гэсэн ч зарлага нь орлоготойгоо тэнцэж, 96.7 мянган төгрөг илүү зарцуулахад хүнсний бус бараа, үйлчилгээ /тухайлбал, шатахууны үнэ/ болон бусад зарлага нэмэгдсэн нь нөлөөлсөн гэж дүгнэсэн байх юм. Энэ харин үнэнд ойрхон байх. Мөн айл өрхийг орлого, зарлагаар нь бүлэглэн авч үзвэл дундаж давхаргынхан давамгайлж 28.7 хувийг эзэлсэн байна. Манайхны ойлгодгоор дундаж гэдэг нь сардаа 500-900 мянган төгрөгийн орлоготой айл өрхийг хэлдэг. Хөгжиж буй зарим улс оронтой харьцуулахад ч “ичмээр дамшиг” даа, Монголын дундаж орлого.

Гэхдээ л бидний хэмжүүрээр 500 мянгаас доош орлоготой 140 шахам мянган айл өрхийг бодвол арай дөнгүүр юм биз дээ. Харин 2.1 саяас дээш төгрөгөөр нэг сар амьдардаг 90 мянга орчим айл өрх /8.2 хувь/-тэй жишиж үзвэл арай л бага уу, үгүй юү. Энд статистикийн мэдээллээс ганцхан баримт дурдахад, улсын хэмжээнд ядуу бүлгийн хүн амын хэрэглээ нийт өрхийн хэрэглээний 7.6 хувийг эзэлж байдаг бол чинээлэг бүлгийнхэн 40.1 хувийг нь хэрэглэж байна. Энэ нь хэрэглээний хэмжээ 5.3 дахин зөрүүтэй байгааг илтгэж буй тоо юм. Өөрөөр хэлбэл, ядуу болон баяны ялгаа, хэрэглээ, өрхийн бодит орлого, зарлага тав дахин хол байна гэсэн үг.

Д.Мөнхжаргал

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419