О.Эрдэмбилэг: Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална

О.Эрдэмбилэг: Санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална

Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэгтэй ярилцлаа.

Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- т нэгдээд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийсэн ажил, ахиц дэвшлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Бид өмнө нь нэг биш удаа Стэнд-бай хөтөлбөр хэрэгжүүлж байсныг та санаж байгаа байх. Энэ удаад Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдэд ач холбогдол өгч байгаатай холбоотой юм. Эдийн засгийн өсөлт, хөгжилд эрх зүйн зөв, зохистой зохицуулалтууд хамгийн чухал болохыг улс орнуудын хөгжлийн түүх харуулаад байгаа.

Бидний хувьд ч цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгож, хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогын уялдаанаас гадна эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох нь чухал. Монголбанкны зүгээс ОУВС-ийн хөтөлбөрт орохоос өмнө 10 гаруй хууль дээр ажиллаж эхлээд байсан нь ийм учиртай. Мэдээж хэрэг бодлогын уялдаа холбоо, аливаа асуудлыг цогцоор нь шийдэх нь үр дүн өгдөг агуулгаараа Монголбанкнаас дэвшүүлээд байсан эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг ОУВСийн хөтөлбөртэй уялдуулж өгсөн юм.

Энэ ажлын хүрээнд тухайлбал, Төв банк болон Банкны тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанкны засаглалын бүтэц, хяналт шалгалтын эрх мэдэл, арга хэрэгслийг уян хатан авч хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлсэн. Мөн санхүүгийн салбарын дагалдах бусад хууль болох Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас гадна саяхан Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг батлуулсан.

Түүнчлэн активын чанарын иж бүрэн үнэлгээг Монголд анх удаа хараат бус байдлаар бүх арилжааны банкинд амжилттай хийлгэсэн гээд чухал нэгээс нь дурьдахад энэ хэдийг хэлэх байна даа.    Хөтөлбөрийн хугацаанд ОУВС-аас нийтдээ 12 удаа ирж үнэлгээ хийхээс тав дахь удаагийн үнэлгээний баг ирээд ажиллаж байна. Өмнөх дөрвөн үнэлгээгээр санхүүгийн салбар, бодит эдийн засаг тогтвортой хөгжих хандлагатай байгааг дүгнээд байгаа. Бидний зүгээс ОУВС-тай харилцан ярилцаж, хэлэлцэж, тохиролцсон арга хэмжээнүүдээ цаг тухайд нь аваад явж байгаа.             

Активын чанарын үнэлгээгээр банкууд 510 орчим тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийг нөхөх шаардлагатай болсон. Монголбанкны мэдэгдлээр бол банкууд энэ хэмжээний хөрөнгийг нөхөж бүрдүүлэхэд саадгүй гэсэн байгаа. Одоогоор банкуудын өөрийн хөрөнгийг нөхөх үйл ажиллагаа хэр явцтай байна вэ?

Оны эхээр олон улсын хөндлөнгийн зөвлөх компанийн гүйцэтгэсэн активын чанарын үнэлгээгээр манай банкны салбарыг тогтвортой байна гэж дүгнэсэн. Түүнчлэн Монголбанк ОУВС-тай хамтран Активын чанарын үнэлгээ болон банкуудаас ирүүлсэн 2021 он хүртэлх бизнес төлөвлөгөө, банкуудын санхүүгийн үзүүлэлтэд хийсэн эрсдэлийн сорилын шинжилгээнд үндэслэн өөрийн хөрөнгийн хүрэлцээний дутагдлыг тодорхойлж, банкуудад өөрийн хөрөнгийг тогтоосон хэмжээгээр, заасан хугацаанд нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Банкууд өөрийн хөрөнгийг шаардлагатай хэмжээгээр нэмэгдүүлснээр банкны үйл ажиллагаа тасралтгүй явж, эрсдэл даах чадвар нь нэмэгдсэнээр банкны салбарын тогтвортой байдал хадгалагдах юм. Эдийн засагт үүсэх аливаа эрсдэл, цочролд тэсвэртэй байх тийм санхүүгийн байгууллагуудтай байх ёстой. 

Олон Улсын нэр хүнд бүхий аудитын компани банкны салбарыг тогтвортой байна гэж дүгнэсэн байтал Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийг батлах ямар шаардлага, хэрэгцээ байсан юм бэ? Энэ хууль батлагдсантай холбоотойгоор улс төрчид, олон нийтийн зүгээс эерэг болон сөрөг байр суурь илэрхийлсээр байна. Энэ талаар тодруулга өгч болох уу?

Хууль батлуулсан зорилго нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангаснаар хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах явдал юм. Энэ хуулиар эрсдэл өндөртэй, тогтворгүй үйл ажиллагаатай банкуудад дэмжлэг үзүүлэх ойлголт огт байхгүй. Нэгдүгээрт, энэ хууль нь зөвхөн системд нөлөө бүхий гэсэн тодотголтой, тэр дундаа үйл ажиллагаа нь дунд хугацаандаа тогтвортой байх боломжтой гэхдээ өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх санхүүжилтийн эх үүсвэр татаж чадаагүй тийм банкуудад хамааралтай юм.

Ингэхдээ банкнаас хүлээсэн алдагдлыг тухайн үеийн хувьцаа эзэмшигчдэд эхний ээлжинд хүлээлгэсний дараа төрөөс түр хугацаатай, хатуу шаардлага бүхий санхүүжилтийг тухайн банкинд олгох юм. Хоёрдугаарт, таны түрүүн хэлсэн активын чанарын үнэлгээгээр гарсан 2017 оны ДНБ-ний 1.9 хувьтай тэнцэх өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхдээ нөхөх боломжтой гээд санхүүгийн салбарын тогтвортой байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн судалгаа, тооцоо, удирдлагыг хийхгүй байж болохгүй шүү дээ. Тогтвортой байдлыг хадгалах үүрэг нь байна. Хадгалах ёстой, хадгалахын тулд системд үүсч болох эрсдэлүүдийн тооцоог хийх ёстой, зөрүүлээд хамгаалах, хариу арга хэмжээ авах механизмыг бүрдүүлсэн байх шаардлагатай. 

Активын чанарын үнэлгээгээр банкны салбарын тогтвортой байдлыг үнэлж дүгнэсэн гэж Та хэллээ. Энэ үнэлгээний талаар тайлбарлаж өгөөч.

Банкны зээлдэгч аливаа шалтгаанаар зээлээ эргэн төлөхгүй нөхцөл байдал үүсэхийг зээлийн чанар муудах гэдэг. Банк анх зээл олгохдоо тухайн зээл хүсэгч зээлээ тогтоосон хугацаанд гэрээний дагуу бүрэн гүйцэд төлж барагдуулах бололцоотой эсэхэд үнэлэлт, дүгнэлт хийж зээл олгох эсэхээ шийдвэрлэж, олгосон зээлийн эргэн төлөлт, чанар хэвийн байна уу, муудаж байна уу гэдгийг тасралтгүй үнэлж байдаг.

Зөвхөн зээлийн хувьд л гэхэд банкны олгосон зээлийн тодорхой хэсгийн чанар муудаж, эргэн төлөгдөх бололцоогүй болсон буюу үнэ цэнэ буурсан хэмжээг тодорхойлохыг активын чанарын үнэлгээ гэж ойлгож болно. Энэхүү үнэлгээ хүн хүч, цаг хугацаа шаардсан, олон улсын стандарт, манай улсын хууль, журамд нийцсэн, олон үе шатыг хамарсан үйл явц байсан. Активын чанарын иж бүрэн үнэлгээний хүрээнд банкуудын зээлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоонд үнэлэлт өгч, дүн шинжилгээ хийсэн бөгөөд уул уурхайн лицензийн үнэлгээний аргачлалыг тодорхойлсон нь бусад улс оронд хийгдсэн активын чанарын үнэлгээнээс ялгаатай болсон. 

Эргэн төлөгдөх боломжгүй буюу чанаргүй активын хэмжээ өсөх нь банкны тогтвортой үйл ажиллагаа, цаашлаад банкны салбарын тогтвортой байдалд нөлөөлдөг юм байна. Чанаргүй зээлийг бууруулах тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Банкны салбарт хуримтлагдсан чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэх нь банкнаас шинээр олгох зээлийн хэмжээг бууруулах, санхүүгийн зуучлалыг зогсонги байдалд оруулах, зээлийн үнэд сөргөөр нөлөөлөх, эдийн засгийн идэвхжилтийг сулруулах зэрэг олон сөрөг үр дагавартай. Иймд банк, санхүүгийн салбарт хуримтлагдсан чанаргүй активыг бууруулах, тус салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор хөрөнгийн удирдлагын мэргэшсэн институци байгуулах эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг Монголбанк 2015 оноос эхлүүлсэн.

Одоо энэ ажлын хүрээнд Актив удирдлагын тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барих бэлтгэл ажил хийж байна. Ийм мэргэшсэн институцийн үйл ажиллагааг идэвхжүүлснээр чанаргүй активыг түргэн хугацаанд шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм. Энэ нь эргээд түрүүн хэлсэн сөрөг үр дагавруудыг эерэг болгоод зогсохгүй улсын төсөвт учирч болзошгүй их хэмжээний зардлыг бууруулах давхар ач холбогдолтой юм. Хуулиас гадна банкуудын чанаргүй зээлийг шийдвэрлэх чадамжийг нэмэгдүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор өнгөрсөн 6 дугаар сард Чанаргүй зээлийг бууруулах стратегийг батлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Хаврын чуулганаар батлуулсан бас нэг онцлох хууль нь Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх (МУТС)-тэй тэмцэх тухай хууль байсан. Хуулийг баталснаар Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд ямар дэвшил авчирсан гэж та үзэж байгаа вэ? Хуулийн хэлэлцүүлгийн үед Монгол Улсыг “саарал”, “хар” жагсаалтад орох эрсдэлтэй байгаа талаар яригдаж байсан. Энэ талаар тайлбарлана уу.

Энэ удаагийн хэлэлцүүлгээр МУТС-тэй тэмцэх тухай хуулинд хэд хэдэн чухал нэмэлт, өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, ФАТФ-ын шинэчилсэн 40 зөвлөмжтэй хуулийн үг, үсгийн нийцлийг сайжруулж өгсөн, хоёрдугаарт, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлсэн, гуравдугаарт, эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх нөхцөл бүрдүүлсэн зэргийг дурдаж болно. Өөр нэг шинэ зохицуулалт гэвэл НҮБ-ын Аюлгүйн Зөвлөлөөс гаргадаг хориг арга хэмжээнүүдийн хэрэгжилттэй уялдаатай эрх зүйн зохицуулалт сайжирсан. 

МУТС-тэй тэмцэх үйл ажиллагаатай холбоотой олон улсын түвшинд түгээмэл мөрдөх шаардлагатай үндсэн зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчим, шалгуур үзүүлэлтийг МУТС-тэй тэмцэх үйл ажиллагааны ФАТФ байгууллага тогтоож, хэрэгжилтэд нь Ази, Номхон далайн бүсийн байгууллага (АНДББ) тогтмол хяналт тавьдаг. Эдгээр шаардлагыг аливаа байдлаар хангаагүй улс орнуудад МУТС үйл ажиллагаа идэвхтэй оршин байх эрсдэлтэй гэж үзэн, ялангуяа хэд хэдэн зарчмыг ноцтой байдлаар зөрчсөн тохиолдолд МУТС-тэй тэмцэх олон улсын нийгэмлэгээс тухайн улсыг зөрчлийн түвшингээс шалтгаалж “хар” эсвэл “саарал” жагсаалтад оруулдаг.

Энэ төрлийн жагсаалтад орсон улс орнуудын санхүүгийн байгууллагын гадаад төлбөр тооцоо хийх боломжийг корреспондент банкны үйл ажиллагаагаар дамжуулан хязгаарлах, эдийн засгийн хориг арга хэмжээ авах, эрсдэлтэй улсын жагсаалтад орсон талаар олон улсад нээлттэй мэдээлж, гадаадаас орох хөрөнгийн урсгалыг хязгаарлах зэрэг олон төрлийн сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байдаг. Энэ утгаараа дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд манай улсын эдийн засагт үзүүлэх хор уршиг их юм.  АНДББ-ын зүгээс Монгол улсаас МУТС-тэй тэмцэхтэй холбоотойгоор 2013-2016 оны хооронд авч хэрэжүүлсэн бодлого, арга хэмжээ, үйл ажиллагаанд ээлжит үнэлгээ хийсэн юм.

Үнэлгээний үр дүнгээр гарсан дутагдлуудыг 2019 оны 1 дүгээр сард багтааж арилгах шаардлага байгаа. Бид АНДББ-д хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг 1 дүгээр сард хүргүүлнэ гэсэн үг юм. Манай тайланг хэлэлцсэний дараа нэгдсэн хуралдаанаараа “саарал” жагсаалтаас гаргах эсэх шийдвэрийг эцэслэж гаргана. Тэгэхээр бидний зүгээс үнэлгээгээр гарсан дутагдлыг арилгаж, шаардлагыг биелүүлсэн тохиолдолд “саарал” жагсаалтаас гарах боломжтой болно. Тиймээс эдгээр шаардлагыг цаг хугацаанд нь шат дараатайгаар, түргэн шуурхай биелүүлэхэд Монголбанкнаас гадна Засгийн газрын, хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагуудын идэвхтэй, ажил хэрэгч оролцоо чухал байгаа юм.  

“Саарал” жагсаалтаас гарахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

Өнгөрсөн оны 12 дугаар сард Засгийн газрын 327 тоот тогтоолоор АНДББ-ын зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан бөгөөд холбогдох төрийн байгууллагууд хэрэгжилтийг хангаад, одоогийн байдлаар 70 орчим хувийн гүйцэтгэлтэй явна. Энэ ажлын төлөвлөгөөний биелэлтийн тайланг Санхүүгийн мэдээллийн албанаас ирэх 11 сард Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Энэ ажлын хүрээнд МУТС-тэй тэмцэх харилцааг боловсронгуй болгохоор одоо мөрдөж буй багц хууль, журам, зааврыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил өрнөж байна. МУТС-тэй тэмцэх тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна Эрүү, Зөрчил, Гааль, Шуудан, Терроризмтэй тэмцэх болон бүртгэлийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохоос гадна АНДББ-ын Харилцан үнэлгээний тайланд хэрэгжилттэй холбоотой нэлээд зөвлөмж байгаа юм. Тэр чиглэлийн ажлуудыг эрчимжүүлэх шаардлага байгаа.

МУТС-тэй тэмцэх асуудал өөрөө зөвхөн банкаар тогтохгүй санхүүгийн бусад төрлийн бизнес, үл хөдлөх хөрөнгө, үнэт эдлэл, хууль сахиулах гээд олон салбарын огтлолцол дээр байгаа бөгөөд олон талын оролцоо, хүчин зүтгэлээр үр дүн өгнө. Хэдийгээр өнөөдөр банкуудын МУТС-тэй тэмцэхтэй холбоотой зохицулалтууд олон улсын стандарт, шаардлагатай хамгийн өндөр нийцтэй, хэрэгжилт сайтай, дээрээс нь Харилцан үнэлгээний тайланд бусад салбарын үнэлгээтэй харьцуулахад илүү байгаа ч бусад салбар дахь зохицуулалт, тавигдах шаардлага дутуугаас урган гарах үр дагавар нь банкуудад хамгийн түрүүнд мэдрэгдэж улмаар бодит эдийн засагт таагүй нөлөө үзүүлж болзошгүй байгаа. Иймээс төлөвлөсөн ажлуудаа чанартай, цаг хугацаанд нь хийх шаардлага байгааг онцлох ёстой.    

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419