ЗТХЯ-ны газрын даргад зодуулсан эмэгтэйн шүүх хурал баасан гаригт болно
Өнгөрсөн 7 хоногт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ асуудлуудыг гараахаас өмнө тус яамны хэлтсийн дарга Г гэгч нь хамт ажилладаг Н гэх бүсгүйн биед халдсан хэрэг гарч байсан гэнэ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж, улмаар шүүхэд шилжүүлсэн байна.
Эх сурвалжийн хэлснээр тус хэргийг ихэд нууцалж байгаа аж. Учир нь Н гэх бүсгүйг зодсон хүн төрийн томоохон албан тушаалтны хамаатан гэнэ.
Мөн эл хэрэгтэй холбоотой асуудлыг ирэх баасан гаригт буюу энэ сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд болох юм байна. Өөр нэг эх сурвалжийн хэлж буйгаар Н гэх бүсгүйг хэлтсийн дарга нь ажлын өрөөнд удаа дарааллан зодож байсан гэнэ.