Монголчуудыг зардлаа хянахыг санууллаа

Монголчуудыг зардлаа хянахыг санууллаа

Монголын эдийн засгийн эрсдэлүүдийг Дэлхийн банк эрэмбэлжээ. Манай макро эдийн засагт аюул дагуулж мэдэх эрсдэлийн эхэнд сүүлийн хэдэн сар биднийг баярлуулж буй таваарын үнийн өсөлтөөс үүдсэн зардлын тэлэлт бичигдсэн байна. Эрдсийн үнийн уналт, байгалийн гамшиг зэрэг хэзээ ч хийсээд ирж магадгүй бэрхшээл, сорилт манай эдийн засагт бишгүй бий.

Гэтэл чухам яагаад зардлын өсөлтийг чухалд үзэв. Энэ асуултад Дэлхийн банкны шинжээчид ийн хариулж байна. 1990-ээд оноос хойших Монголын эдийн засгийн эргэлтийн шинэ цэг болсон 2010 онд эрдсийн үнэ өсөж, Монголыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Гэнэт баяжсан Монгол улс зардлаа өсгөж, олсныхоо хэрээр үрж эхэлжээ. Өмнөх онуудад нь алгуур мацаж байсан төсвийн зардал 2010 онд 70 хувиар, 2011 онд бараг хоёр дахин өсөж, гэрлийн хурдаар дээшилсэн байна.

Гэвч үрэлгэн, данхайсан төсөв нь өдгөө Монголын эдийн засагт нүүрлээд буй олон олон сорилтын үндэс болсон гэж Дэлхийн банкныхан үзжээ. Тиймээс Монголын эдийн засгийг дахин баялгийн хараалд өртүүлэхгүйн тулд төсвийн зардалд байнга хяналт тавьж байх нь чухал гэж үзэж байна. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй “өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх оны эхний хагас жилд дуусна. ОУВС-гийн хяналт дор гурван жилийг томоотой үдсэн Засгийн газар уг хөтөлбөрөөс гарав уу, үгүй юү зардлаа танаж, дураараа дургихыг үгүйсгэхгүй.

Ийм түүх ч бий. Тиймээс таваарын зах зээл өндийсөн энэ үед зардлыг анхаарч байх нь чухал. Мөн байгалийн давагдашгүй хүчин зүйлс болон олон улсын улс төр, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэл нь Монголын эмзэг эдийн засагт эрсдэл учруулж болзошгүй гэж Вашингтонд төвтэй Дэлхийн банк дүгнэжээ. Эдгээр эрсдэлийг эс тооцвол Монголын эдийн засгийг тун таатай 2-3 жил хүлээж байгаа аж. Өнгөрсөн оноос эрчимжсэн эдийн засгийн өсөлт ирэх жилүүдэд илүү үр дүнг үзүүлэх төлөвтэй.

Энэ оны эхний улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өсөж, сүүлийн хэдэн жил үзэгдээгүй амжилтүзүүлсэн. Гэхдээ оны эцэст уг өсөлт ялимгүй саарч, 5.5 хувьд хүрэхээр байна. Харин ирэх онд манай ДНБ 6.6 хувиар өсөх аж. Монголын эдийн засгийн амин дэм болдог гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн оноос сэргэж эхэлсэн. Сэргэлт ирэх жилүүдэд ч үргэлжлэх бөгөөд 2019 онд ДНБ-ий 15.2 хувьтай тэнцэхээр байна.

Манай экспортын гол “хэтэвч” болох Хятадын эдийн засгийн өсөлт саарсаар. Дэлхийн банкны тооцоогоор урд хөршийн эдийн засаг энэ оны эцэст 6.5 хувиар өснө. Энэ бол сүүлийн хэдэн жилийн хамгийн бага үзүүлэлт. Ингээд зогсохгүй ДНБ-ий өсөлт нь 2019-2020 онд 6.3 хувьд хүрч удааширна. Энэ нь Монголын эдийн засагт нөлөөлж болзошгүй. Түүнчлэн алт, зэс зэрэг металлын үнэ энэ онд ес орчим хувиар өсөж, 2019 онд тогтворжино.

Харин ханшийн үндэс болдог газрын тосны үнэ энэ онд 70 ам.долларт хүрэх хэдий ч 2019 онд эргэн 69 ам.доллар болж уруудах аж. Гэхдээ энэ онд газрын тосны ханш инфляцын өсөлтийг өдөөнө. Хэрэглээний үнийн индексийн өсөлтийн түвшин энэ оны эцэст төв банкны зорилт болох найман хувьтай тэнцэнэ. Үүнд газрын тосны ханшаас гадна хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нөлөөлөх төлөвтэй.

Байгаль цаг уурын нөхцөл байдлаас үүдэн хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл удааширч болзошгүй байна. Дэлхийн банк манай төсвийн зарцуулалтыг 2010 оноос хойш судалж үзсэн. Хэдийгээр өнгөрсөн жилүүдэд Монгол улс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлаараа Монгол улс 124 дүгээрт бичигдэж буй нь хөгжиж буй орнууд төдийгүй бүс нутгийн хэмжээнд доогуур үзүүлэлт. Иймд шийдвэр гаргах явц болон төсвийн хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулах шаардлагатайг Дэлхийн банк санууллаа.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419