Б.Махбалыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорих шийдвэр гаргалаа
ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хоцтой хэрэг гараад байгаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гаргасан Бадамын Махбалыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2, 14.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.Махбалыг 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.