Махны экспортын хэмжээ 80 тэрбум төгрөг давлаа

Махны экспортын хэмжээ 80 тэрбум төгрөг давлаа

Махны экспорт магнагт гарчээ. Энэ оны эхний хагаст махны экспорт 2014 оны мөн үеийнхээс 20, 2016 оныхоос тав дахин өсчихөөд байна. Бүр өнгөрсөн он буюу бүтэн нэг жилийн хугацаанд олсон орлогоо энэ оны эхний хагаст халааслачихсан сууж байна. Он гарсаар таваарын зах зээл таатай байснаас бид сүүлийн хэдэн сар зэс, нүүрсний ханш ширтэж, орлогын өсөлтийг нь баахан ярьсан.

Харин энэ зуур монгол малын махны экспорт чимээгүйхэн өсөж, сүүлийн хэдэн жил үзэгдээгүй их хэмжээний орлогыг Монгол улсад авчраад байна. Оны эхний хагаст 80 тэрбум төгрөг даваад буй махны экспорт энэ жилийн эцэст 200 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Орлого нь тэрбум, тэрбумаар хэмжигддэг эрдсийн экспорттой харьцуулахад энэ мэдээж бага дүн.

Гэхдээ эрдсээс өөр экспортын олигтой бүтээгдэхүүнгүй, нэг хүнд ногдох малын тоо толгойгоор дэлхийд дээгүүрт бичигддэг, хөдөө аж ахуйн арвин нөөцтэй Монгол улсад махны экспортын орлого бол чамлаж боломгүй үзүүлэлт. Махны экспорт мацсаар ноолуурын орлого руу ойртсон байна. Малын гоц халдварт шүлхий өвчний “сүүдэр” Монгол орны хэд хэдэн аймгийг дайрч, аюулын харанга дэгдээсэн.

Ингэснээр битүү туурайтан буюу адуунаас бусад төрлийн махны экспортод эрсдэл учирсан юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголоос голлон адууны мах гадаад зах зээлийг чиглэж байсан бөгөөд нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байв.

Гэтэл он гарсаар махны экспорт төрөлжиж, үхэр, хонь, ямааны мах нийлүүлж эхэлсэн байна. Түүнчлэн гарын таван хуруунд багтахаар улсад бүтээгдэхүүн нийлүүлж байсан бол өдгөө 10-аад улсад экспортолж байна. Үүнээс Иран, Хонконг, Вьетнамыг чиглэх махны экспорт багагүй хувиар нэмэгджээ.

Ялангуяа, ямааны махны экспорт энэ онд эргэн сэргэж, үлэмж өссөн байх юм. Махны нийт орлогын 80 хувийг адууны мах бүрдүүлсэн бол хонь, ямаа, үхрийн махны нийлүүлэлт өсчээ. Адууны махны экспортын орлого өмнө оны мөн үеэс хоёр дахин өссөн бол хониных гурван дахин өссөн байна. Махнаас гадна амьд малын экспортын орлого 11 дахин өсчээ. Ингэснээр мах, махан бүтээгдэхүүний экспортын орлого 24 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 2-3 дахин өндөр өсөлт. Энэ дүнг амьд малын экспортын орлоготой нийлүүлбэл нийт дүн нь 32.6 сая ам.доллар хүрч байгаа юм.

Монголын махны холбооны мэдээлснээр “Мах маркет”, “Дархан мийт фүүдс”, “Мах импекс”, “Саян уул” компани мах нийлүүлж байгаа. Сүүлийн үед чанасан мах, хиам зэрэг бүтээгдэхүүний эрэлт өндөр байгаа аж Засгийн газрын дэргэдэх хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс махны экспортын нөөцийг тооцсон.

Монгол улс энэ онд үхрийн 27.9, адууны 43.6 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Харин хонь, ямааны махны экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүйгээр экспортлохыг зөвшөөрсөн байна. Одоогоор мах экспортлох зөвшөөрөлтэй 30 орчим аж ахуйн нэгж байна гэж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Салбарын яамнаас экспорт хийх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдүүлж, зах зээл нээх чиглэлээр ажиллаж байгаа аж.

Түүнчлэн өнгөрсөн сарын байдлаар Архангай аймгийн долоо, Өвөрхангай аймгийн гурван суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний тархалтыг бүрэн зогсоожээ. Сүүлийн хэдэн жил Монгол улс мах экспортлох “марафон”-оос байнга хоцордог байв.

Хойд хөрш хөдөө аж ахуйн хоригт өртөж, махны үнэ тэнгэрт хадсан, өмнөд хөршийн хэтэвч зузаарснаас эрэлт нь нэмэгдчихээд байхад хүртэл монголчууд хүссэн хэмжээндээ бүтээгдэхүүнээ нийлүүлж байсангүй. Гэтэл энэ хугацаанд монгол малын тоо толгой өсөж, өдгөө бэлчээрийнхээ даацаас хэд дахин давчихаад байгаа.

Жилийн жилд махнаас төдий хэмжээний орлого олно хэмээн тун өөдрөг дүн тусгадаг ч оны эцэст төсөөлөлдөө хүрэлгүй, төсөвт цоорхой үүсгээд дуусдаг бараан түүхтэй байв. Гэтэл ярихаас хэтэрдэггүй, биеллээ олдоггүй байсан махны экспорт ийнхүү өндийж эхэллээ. Хэдхэн төрлийн эрдэс бас багахан хэмжээний ноолуураас өөрийг гадаад зах зээлд гаргадаггүй байсан монголчуудад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ.

Энэ эрчээрээ бол өчнөөн жил ярьсан, экспортын эх үүсвэр маань бидэнд багагүй орлого авчрах нь. Үүний дараа харин монгол малын махны үнэ цэнийг нэмэх, органик гэсэн шошготой брэнд болгох гээд их ажлууд хүлээж байгаа. Уг нийтлэлийг бичихээр мах экспортлогчидтой холбогдох гэсэн боловч орон нутагтай ажиллаж байгаа гэсэн хариуг олонх нь өгөв. Сүүлийн хэдэн жил, мөнгө санхүү хийгээд хил гаалийн хоригтой нүүр тулсан хувийн хэвшлийнхэн махны нөөцөө бэлдээд эхэлжээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419