Дэлхийд алдартай компаниуд шилдэг ажилтнаа хэрхэн бэлтгэдэг вэ?

Дэлхийд алдартай компаниуд шилдэг ажилтнаа хэрхэн бэлтгэдэг вэ?

Залуу хүн бүр ажиллах явцдаа сурч хөгжихийг эрмэлздэг. Дэлхийн шилдэг компаниуд энэхүү боломжийг олгодог нь шилдгүүдийн жагсаалтад үлдэхэд нь түлхэц болдог. Тэд ажлын талбарт хөл тавьж буй залуучуудынхаа ямар ур чадварыг хөгжүүлэхийг зорьдгийг хүргэе.

1. Дэлхийн банк – “Young Professionals Program (YPP)”

Дэлхийн банкнаас явуулдаг “Young Professionals Program” нь олон улсын хөгжлийн чиглэлээр ажиллах сонирхолтой, бусдыг удирдах ур чадвартай залууст боломж олгодог тусгай хөтөлбөр юм. Зөвхөн санхүүгийн салбараар хязгаарладаггүй бөгөөд бусад салбарт ажилласан туршлагыг харгалзан үздэгээрээ онцлогтой. Өрсөлдөөн ихтэй энэхүү хөтөлбөр нь оролцогчдоос академик мэдлэг, мэргэжлийн амжилт, удирдах ур чадвар болон хөгжлийн чиглэлээр цаашдаа ажиллах эрмэлзэлтэй байх шалгуур тавьдаг.

Жил бүрийн 6 сард бүртгэл нь эхэлж, 2-р сард шийдвэр нь гардаг. Улмаар 9 сард шинэ шалгаруулалтад тэнцсэн 45 залуус 5 жилийн гэрээтэйгээр Дэлхийн банкинд ажлын гараагаа эхлүүлдэг  байна.

Хөтөлбөрт тэнцсэн оролцогчид 2 жилийн хугацаанд хөгжүүлэлтийн хөтөлбөрт хамрагдаж, цаашид амжилттай ажиллах ур чадвар, туршлагыг хуримтлуулдаг байна. Хөгжүүлэлтийн хөтөлбөр нь мэргэжлийн туршлагыг олгох үүднээс дадлага хийлгэх, богино хугацааны зорилтыг биелүүлэх, сургалт хөтөлбөрт хамрагдан хамтран ажиллах, дүгнэлт хийж, шийдвэр гаргах ур чадварыг эзэмшүүлэх, шинийг санаачлах, байнгын суралцагч байх соёлыг дэлгэрүүлэх гэсэн сэдвүүдээр явагддаг. Мөн менторинг хөтөлбөр явагддаг ба мэргэжлийн бүлгүүдэд өөрийн сонирхлын дагуу хөгжих боломжийг олгодог.

 

Дэлхийн банк – “Young Professionals Program (YPP)”

2. Amazon – “Amazon Pathways”

Дэлхий даяар 566,000 ажилтантай Амазон компани нь өндөр ур чадвартай менежерүүдийг 1.5–2.5 жилийн хугацаанд бэлтгэх “АМАЗОН ЗАМНАЛ” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Аж үйлдвэрийн салбарын удирдагчдыг  бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт оролцогч нь ажлын гараагаа “Талбайн менежер”-ээс эхэлдэг байна.

Энэ хугацаанд 80-100 хүнийг удирдан ажиллах бөгөөд хүмүүс хоорондын харилцааг удирдахад туслах сургалт хөтөлбөрт хамрагддаг байна. Мөн бүтээмжийг нэмэгдүүлэх, технологи хөгжүүлэх, туршилт хийх, ашиглах зэрэг шийдвэрийг харилцагчид болон багийнхаа нэрийн өмнөөс гаргахад суралцдаг байна.

Жилийн дараа Үйл ажиллагааны менежер дэвших бөгөөд нэг жилээс, жил хагасын хугацаанд ажилладаг. Ингэхдээ Хангалтын төвийн хэдэн зуу, хэдэн мянган ажилтнуудад эерэгээр нөлөөлөх шийдвэр гаргах үүрэг хүлээдэг. Энэ үедээ талбайн менежерүүдэд заавар чиглүүлэг өгөхөөс гадна ерөнхий менежерүүдээс шаардлагатай дэмжлэгийг авах боломж үүсдэг.

Амазоныг амжилтад хүргэсэн 4 үндсэн зарчим бол:

  1. Харилцагчийн сэтгэлийг эзэмдэх
  2. Шинийг санаачилж, зохион бүтээх тэмүүлэлтэй байх
  3. Чанартай үйлчилгээ үзүүлэх
  4. Алсын хараатай байх хандлага юм.

Амазон компани: “Ажлын эхний өдрөөс л бид ажилтнууддаа ажилдаа хариуцлагатай эзэн байх хандлагыг төлөвшүүлэхийг хичээдэг. Ингэснээр хэдэн сая харилцагчдад хүргэж буй бүтээгдэхүүн, үйлчилгээндээ бүрэн хариуцлага хүлээх чадварт сургадаг” гэж тэмдэглэжээ. 

Amazon – “Amazon Pathways”

3. Форд моторс – “Ford College Graduate Program”

Форд моторс компани нь Форд коллежийн төгсөгчдийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Төгсөгчид Форд компанийн харилцаа холбоо, мэдээллийн технологи, санхүү, форд кредит, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, худалдан авалт, хүний нөөц, байгаль орчны тогтвортой байдал зэрэг хэлтсүүдээс сонгон ажиллах боломжтой. 

Хөтөлбөр 32 сарын хугацаанд 5 өөр ажлын байранд үргэлжилдэг ба амжилттай дуусгасан тохиолдолд Форд компани гэрээгээ сунгадаг байна. Хөтөлбөр нь:

  1. Сургалт
  2. Мэргэжлийн хөгжүүлэлт
  3. Нийгмийн үйл ажиллагаа
  4. Боловсролын тэтгэлэг
  5. Хөтөлбөрийн дараах ажлын байр зэрэг давуу талуудтай.

Хөтөлбөрийн суурь шаардлага нь инженерийн зэрэг, сурлагын GPA 3.0 оноо, Мичиганд  нүүн суурьших боломж, харилцааны болон хамтран ажиллах ур чадвартай байхыг шаарддаг. Мөн автомашины төслийн багийн туршлагыг харгалздаг байна. 

Форд моторс – “Ford College Graduate Program”

4. Facebook - “Facebook Fellowship Program”

Компьютерийн шинжлэх ухаан болох инженерийн чиглэлээр шинэлэг судалгааны ажил хийж буй докторын ангийн оюутныг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хэрэв англи хэлний шаардлагыг хангасан бол аль ч орны иргэн хамрагдаж болдгоороо онцлогтой.

Хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг тус хөтөлбөр нь зөвхөн дадлага хийж, суралцах боломжоор хангаад зогсохгүй докторын сургалтын төлбөрийг бүрэн төлдөг ба олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцох $5,000 хүртэлх аяллын зардал, Facebook төв оффист судалгаагаа танилцуулах зардлыг хариуцдаг байна. Мөн Facebook компанид цалинтай дадлага хийх боломжоор хангадаг.

Оролцогчдыг шалгаруулах гол шалгуур нь тэдний судалгааны бүтээл, дүгнэлт, болон өөрийгөө тодорхойлох захидал юм.

Докторын судалгааны чиглэл нь хиймэл оюун ухаан, холбоо харилцаа, эдийн засаг ба тооцоолол, хүн-компьютерийн харилцаа, аюулгүй байдал ба мэдээллийн нууцлал, software инженерийн чиглэлээр судалгаа хийж буй аль ч улсын оюутан хамрагдах боломжтой.

Facebook - “Facebook Fellowship Program”

5. Toshiba – “Тошиба Brite, Top, Sold”

Тошиба корпорацийн нэг хэсэг болох АНУ-ын Хюстенд төвтэй Тошиба интернешнл нь инженер, үйл ажиллагаа, борлуулалтын чиглэлд ажиллах хүсэлтэй шинэхэн төгсөгчдөд зориулсан жилийн хугацаанд үргэлжлэх хөтөлбөрийг санал болгодог. Төгсөгчдөд тухайн чиглэлээрээ бакалавр эсвэл мастерийн зэрэгтэй, 3.0 голчоос дээш үнэлгээтэй байх шаардлага тавьдаг.

Инженерийн BRITE хөтөлбөрт хамрагдагсад нь цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа шинжилгээ, чанарын болон үйлдвэрийн инженер, үйлчилгээний инженер зэрэг албан тушаалд 2 жилийн хугацаанд ээлжлэн ажилладаг.

Хамгийн шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэх хүсэлтэй төгсөгчид TOP хөтөлбөрт хамрагддаг. Тэд харилцагчийн үйлчилгээ, борлуулалт, ханган нийлүүлэлт, төслийн удирдлага зэрэг хэсгүүдэд ажиллаж даалгавар өгөх, гүйцэтгэлийг хянах, бизнес стратегийг сайжруулах зэрэг ажлуудыг 1 жилийн хугацаанд ээлжлэн хийдэг.

Харин Борлуулалт чиглэлтэй SOLD хөтөлбөр нь өрсөлдөөнт зах зээл дээр Тошибагийн бүтээгдэхүүнийг хэрхэн борлуулах аргачлалд сургадаг. Бүтээгдэхүүний маркетинг, дистрибютер хөгжүүлэлт, гадаад борлуулалт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллаж өөрийн ур чадварыг хөгжүүлдэг байна. 

Toshiba – “Тошиба Brite,  Top, Sold”

6. Голомт банк- Young Fellows Program

Голомт банк нь банк санхүүгийн салбарт өөрийн авъяас чадварыг сорьж, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах хүсэлтэй, онцгой ур чадвартай 20 төгсөгчийг тус банкинд “Залуу феллов”-оор ажиллах боломжийг 2018 оны шилдэг төгсөгчдөд санал болгож байна. Энэхүү хөтөлбөр нь санхүүгийн салбараар хязгаарлагдалгүй хууль, боловсрол, нийгмийн ухаан, инженер, IT, архитектур, газар тариалан, уул уурхай гээд ямар ч чиглэлээр суралцаж төгссөн залуус хамрагдах боломжтой.

Хоёр жилийн хугацаанд үргэлжлэх тус хөтөлбөрт хамрагдагсад нь борлуулалт, үйлчилгээ, судалгаа анализ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн хэсгүүдэд ээлжлэн ажиллана. Энэ хугацаанд сэтгэл зүйд суурилсан хөгжүүлэлт, ур чадварын сургалтуудад хамрагдах бөгөөд Монголын шилдэг захирлуудын чиглүүлэг дор хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. 

Тус хөтөлбөрийн гол онцлог нь төгчсөгчид Голомт банкинд ажиллаж эхлэхийн өмнө “Behavior Change” 10 хоногийн вакуум хөтөлбөрт хамрагдаж, амжилтад хүргэх хандлага, үйлдлүүдийг өөртөө төлөвшүүлнэ.  

Хөтөлбөрийн суурь шаардлага нь Монголын болон гадаадын их дээд сургуулийг бакалавр эсвэл магистр зэрэгтэй төгссөн байх, өндөр IQ эсвэл өндөрт EQ чадвартай байх юм. Бусдад туслах, бусдын өмнөөс зөв шийдвэр гаргах хандлагатай, хөгжлийн их үйлсийн нэг хэсэг болж, өөрийн ур чадвар, авьяас билгээ зориулах чин хүсэлтэй төгсөгч бүхэнд энэхүү сонгон шалгаруулалт нээлттэй юм байна.

Голомт банкны “Young Fellows Program”–ын бүртгэл 2018 оны 08-р сарын 18-ныг хүртэл үргэлжлэх ба хөтөлбөрт оролцох сонирхолтой төгсөгч та www.surveymonkey.com/r/golomt_youngfellow линкээр бүртгүүлэх боломжтой.

Голомт банк- Young Fellows Program

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419