АНУ Европын холбоотой хийсэн худалдааны дайнаа зогсоов
АНУ, ЕХ хоёр худалдааны дайнд цэг тавьж, Атлантыг дамнасан худалдааны саадыг арилгах, ДХБ-ыг шинэчлэх чиглэлд хамтран ажиллахаа тунхаглав.
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкерийг хүлээн авч уулзаад, харилцааны шинэ үе шат эхэлснийг зарласан байна. Тэд автомашинаас бусад аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тариф болон бусад хориг саадыг арилгахаар тохиролцжээ. ЕХ-ны хувьд том ялалт боллоо гэж үзэж буй энэхүү тохиролцооны хүрээнд хоёр тал шинэ тариф тогтоохоо азнана. Мөн хэлэлцээний хугацаанд ноён Трамп автомашины импортод ногдуулах татвараа хойшлуулахаар болжээ.
Ноён Трамп түүнчлэн ЕХ тун удалгүй Америкийн шар буурцгийг худалдан авч эхэлнэ хэмээв. Худалдааны дайны явцад Хятад улс шар буурцгийн импортыг онилж тариф тогтоосон юм. Энэ нь Трампыг сонгоход дэмжлэг үзүүлсэн хаан муж улсуудад улс төрийн асуудал үүсгээд байсан юм. Тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн өмнө хэлсэн үгэндээ “Өнөөдөр чөлөөт, шударга худалдааны хувьд агуу өдөр боллоо” гэжээ.