Бороо орохоор яагаад зам түгжирдэг вэ?
Ийм нэгэн энгийн асуулдал үргэлж л тулгарч байдаг шүү дээ. Учрыг судалж хэсэг хайтал сонирхолтой хэдэн хариулт гарч ирсэн бөгөөд уншигч тантай хуваалцъя.
- Харах орчин багасдаг - Бороо хүчтэй орвол жолоочийн орчныг харах боломж хязгаарлагдаж эхэлдэг.
- Зам гулгамтгай болдог - Тоормослох зай ихсэх төдийгүй хурдтай явбал дугуй болон зам 2-ийн хооронд усан давхарга үүсэж жолоодлого алдуулах аюултай байдгийг зөв совингоороо мэдэрч хөдөлгөөний эрчим 50% удааширдаг.
- Ихэнх осол борооны үеэр болдог - Дээр дурдсан 2 шалтгааныг үл тоомсорлосноос шүргэлцэх, мөргөлдөх осол гардаг. Үүнээс болж замын хоосон ачаалал үүснэ.
- Замын нөхцөл байдал мууддаг - Манай хотод бороо орны дараа нүхлэгдсэн замууд усаар дүүрч машин эвдэх үндэс болдог. Энэхүү асуудлаас болж хиймэл түгжрэл үүсэх үндэс болдог байна.
- Дэд бүтэц тааруу - Замын зохион байгуулалт муугаас болж чухал замуудыг хэт ачаалдаг.
- Дүрэм зөрчих - Дээрх асуудлаас болж түгжрэл үүсэхэд жолооч нар тэсэлгүй дүрмийг уландаа гишгэж, гэрлэн дохиог үл ойшоосноор цагдаа ирэхээс нааш тайлагдахгүй түгжрэлийг бий болгодог.
групп
Таны зүгээс юу хийвэл түгжрэлийг төвөггүй давах вэ?
- Шил арчигч, дугуй сайтай байх
- Хувийн зохион байгуулалт, цаг төлөвлөлт сайтай байх
- Урд машинаасаа зай барих, машины урдуур дохио өгч орох, эгнээ байраа зөв эзлэх
- Хөдөлгөөний соёлтой байх
Эдгээр зүйлийг нийтээрээ яс мөрдвөл бороо орох тоолонд түгжрээд байхгүй аж ээ.
Эх сурвалж: cardoctor.mn