Орлого нэмэгдэхээр зарлагаа дагаж өсгөдгөө хэзээ болих вэ?

Орлого нэмэгдэхээр зарлагаа дагаж өсгөдгөө хэзээ болих вэ?

Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын орлогоороо энэ оны эхний хагас жилийн төсвийн 80.4 хувь буюу 3.7 их наяд төгрөгийг бүрдүүлсэн байна. Харин төсвийн ерөнхийлөн захирагч энэ мөнгөний 95.9 тэрбумыг зээлэнд төлсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувь өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын орлогын эхний хагас жилийн өсөлт болох 92.7 тэрбумыг дахиад 3.2 тэрбум төгрөгтэй тэр чигт нь өрөнд тавиад туучихлаа гэсэн үг.

Ингэснээр 2018 оны нэгдүгээр хагас жилийн төсвийн зарлагын 4.4 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлж буйг лхагва гарагт Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн ээлжит тайланд дурдсан байна. Төсөвт төлөвлөснөөр энэ онд эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 286.1 тэрбум төгрөг төлөх бөгөөд одоогоор энэ дүнгийн гуравны нэгийг л Засгийн газар барагдуулаад байгаа гэсэн үг юм. Төсвийн зардлын 86 хувийг урсгал зардал эзэлж байна. Урсгал шилжүүлэг өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна. Мөн цалингаас бусад бараа, ажил үйлчилгээний төлбөр 4.3 хувиар нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн “эрүүл мэнд” сайжрах хэрээр Засгийн газрын зардал тэлж, төрийн алба данхайдаг зуршил манай улсад тогтсон.

Ялангуяа, орлого давж, эдийн засаг сэргэх тусам энэ үзэгдэл улам хавтгайрч, төр үрэлгэн зантай болчихдог. Харин орлогын төлөвлөгөө тасарч, төсөв сульдах үед төр өр тавьж данхар зардлаа санхүүжүүлэх гэж хамаг л нөөц, бололцоогоо бардаг.Ийм хүнд байдалд улсаараа орж байсан үе саяхан. Харамсалтай нь энэхүү гашуун туршлагаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тул мартаж, төр зардлаа хумих бус тэлсээр байна. Төсвийн нөхцөл байдлаа эргэн харцгаая. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Уг үзүүлэлт төсвийн тамир тэнхээг илтгэнэ. Гэвч орлого сайтай жилээ хуримтлал үүсгэж, гал алдах цагт хэрэглэх бус зардал болгон урсгах боллоо. Үүнийг төсөв доторх том тоонуудын хөдөлгөөн харуулж байна. Тухайлбал, цалингийн хөлс, нэмэлт урамшуулал 942.2 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өсөөд байна. Цалингийн зардал нэмэгдэж, яамдын бүтэц данхайж буй шалтгааныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд сонгуулийн мөчлөгтэй уялдуулсан судалгаа бий.

2000 онд яамдын халаа сэлгээний эргэлт таван хувиас даваагүй байсан бол 2016 оны сонгуулийн дараа 14 хувь болж огцом нэмэгдсэн байна. Энэ тоо албан тушаалтнуудын халаа сэлгээний эргэлт жилд нэг хувийн өсөлттэй байдгийг харуулж байна. Тиймээс ч цалин хөлсний зардал нь хамгийн том, хурдтай өсөж буй зардлын нэг болж байгаа аж. 2015 онд нийт хөдөлмөр эрхлэлтийн 16.1 хувийг эзэлж байсан төрийн 186.4 мянган албан хаагч 2017 оны эцэст 192.4 мянга болж өсчээ. Харин нэгдсэн төсвийн хуваариар оны эхний хагас жилд 198.1 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Хэдийгээр төрийн албан хаагчдын тоо ийн данхайж буй ч боловсрол, эрүүл мэнд зэрэг төсвөөс цалинждаг салбарын ажилтнуудын цалин улсын дундажтай харьцуулахад бага өсөлттэй байгаа юм. Зардал тэлж байгааг илтгэх өөр нэгэн баримт байна. Энэ нь төрийн өмчит компаниудад 30 гаруй тэрбум төгрөгийн татаас олгохоор болсон явдал. Үүнээс 13.9 тэрбумыг нь олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөгөөр өндөр дүн болж байгаа юм. Гэхдээ энэ оны төсвийг хий ихтэй, хам хум баталсныг хөрөнгийн зардлын задаргаа харуулна.

Энэ онд баталсан хөрөнгийн 1.98 их наяд төгрөгийн зардлын дийлэнхийг буюу 1.2 тэрбумыг барилга байгууламж эзэлж байгаагийн нэлээдгүй хэсгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга эзэлж буй. Харамсалтай нь, эдгээр барилга байгууламж зураг төслөөсөө эхлээд нэгдсэн норм нормативгүй учир зардал нь тэнгэр газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэгт645 хүүхдийн багтаамжтай сургууль 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байхад өөр газар барих гэж буй ижил багтаамжтай сургуулийн хөрөнгө оруулалт гурван тэрбум байдгийг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан нэр бүхий гишүүд анхааруулж байсан. Дэлхийн банкнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, улмаар зардлын тооцоог нарийвчлан гаргах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулсан. Сонгуулийн амлалт нэрийн дор нийгэм, эдийн засгийн үр өгөөж багатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж төсвийн нөөц, боломжоо шавхах эрсдэлд хөтлөх эрсдэлтэйг мөн донор байгууллага анхааруулж буй. Монгол Улсын хөрөнгө оруулалт бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд өндөр байдаг. Гэвч үр дүн нь иргэдийн амьдралд төдийлэн мэдрэгдэж чадахгүй байгаа юм. Үүний шалтгааныг оновчгүй төлөвлөлт, популист бодлоготой холбон тайлбарлах нь бий. Эдгээр хүчин зүйл нь төсвийн зардлыг тэлж, улмаар Засгийн газрын өр нэмэгдэхэд хүргэж байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа боловч орлого шинэ хөрөнгө оруулалтад бус төрийн данхар бүтцийн өдөр тутмын урсгал зардал болон үрэгдэж байна.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419