"Лэндмн" ББСБ-ын хувьцааны ханш 4.15 хувиар буурав
Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 1,417,153 ширхэг хувьцаа арилжсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөв.
Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Жуулчин Дюти Фрий" SUL+3.63 хувиар, "Жинст Увс" JIV+3.47 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-Бүк" BUK-4.76 хувиар, "ЛэндМН ББСБ" LEND-4.15 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.
Ингэснээр "TOP 20" индекс 19596.05 нэгж болж 1.01 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд 18 тэрбум 117 сая 595 772.38 төгрөг боллоо.Дэлгэрэнгүй мэдээллийг mse.mn/mn/trade_today/2 эндээс авна уу.