Монголын үндэсний бөхийн холбооноос Дархан аварга Б.Бат-Эрдэнийн наадмын түрүүнүүдийг хураалгахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлжээ.
Уг шаардлагад УИХ-ын гишүү, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 11 удаа түрүүлсэн нь тухайн үеийн МҮБХ-ны засуул, цэцийн буруу шүүлт ихээхэн нөлөөлсөн байна. МҮБХ-нд ирсэн баримттай мэдээллээр 1987 оны наадмын дөрвийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь Москвагийн олимпийн мөнгөн медальт, Улсын начин Ж.Даваажавт өвдөг шороодсон ч тухайн үеийн МҮБХ-ны удирдлага, засуул, цэцүүд дахин барилдах хууль бус шийдвэр гаргахад Ж.Даваажав “Хаяж болдоггүй бөх юм бол дахин барилдаж яах юм” гэж орхин явснаар дархан аварга Б.Бат-Эрдэнийг давсанд тооцож байжээ” хэмээн бичсэн байна.