Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий тав дахь өдөр буюу сүүлийн өдөр охидын 46 кг-ын жинд 2018 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл, өсвөр үеийн УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Саори Ёшида, “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий аварга, “Женко” клубийн тамирчин Долгоржавын Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ.
Тэрбээр Монголын чөлөөт бөхийн тамирчдаас өсвөр үеийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Д.Эрдэнэтулга “Манчестер-1998”, Ц.Намуунцэцэг, А.Батцэцэг нар “Сомбатхей-2011”, З.Сумъяабазар “Снина-2014”-д үзүүрлэж байв.
46 кг-д 18 бөх барилдснаас Д.Отгонжаргал 1/8 шигшээд өсвөр үеийн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Энэтхэгийн Деви Санжуг, шөвгийн наймд Румыний Ана Марья Пирву, хагас шигшээд АНУ-ын Оливия М Шор нарыг тус бүр цэвэр ялсан ч дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд Японы Сакүра Мотокид 2:6-гаар ялагдснаар мөнгөн медалийн эзэн болсон юм.