Төрийн их баяр наадам болоход тав хоног үлджээ. Наадам дөхөж байгаа энэ үед бөхчүүдийн допингийн асуудал яригдаж байна. Өмнө нь допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдуулна, барилдуулахгүй гэж маргалдсаар байгаа. Тэгвэл Шадар сайд Ө.Энхтүвшин наадмаар допингийн асуудалтай бөхчүүдийг барилдуулахгүй гэжээ.
Хоёр жилийн өмнөх баяр наадмын дараа хэд хэдэн улсын цолтой бөх сэргээш хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бол өнгөрсөн жилийн наадмаас хойш мөн 12 бөхөөс шинжилгээ хийхэд хоёр хүн сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг мэдээллийг сарын өмнө Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлж байв.
Тэгвэл эдгээр “асуудалтай” бөхчүүдийг төрийн их баяр наадамд нь зодоглуулахгүй байх шийдвэрийг Шадар сайд гаргажээ.