Хөл бөмбөгийн “ДАШТ-2018” зохион байгуулагдаж буй энэ өдрүүдэд Москва хотын метроны буудал дээр үйлчилгээ үзүүлж буй сайн дурын ажилтнууд өдөр бүр үүргээ гүйцэтгэж, асуудалтай тулгарсан гадны жуулчдад туслалцаа үзүүлж байна.
Метроны буудлуудад үйлчилж буй сайн дурын ажилтнуудад ДАШТ эхэлснээс хойшхи хугацаанд нийт 270 мянган жуулчин ханджээ.
Жуулчдын асууж байсан хамгийн түгээмэл асуултууд нь “Улаан талбайд яаж хүрэх вэ?”, “Никольская гудамж хаана байдаг вэ?”, “Нохойтой метроны буудал хаана вэ?” гэх мэт асуултууд байжээ.
Түүнчлэн жуулчдын сайн дурынханд тавьсан хамгийн хачирхалтай асуултуудад “Ленин хаана унтаж байгаа вэ?”, “Та надтай гэрлэх үү?”, “Хэрвээ метроны 24 цагийн туршид үнэгүй зорчих тасалбар надад байгаа бол би метронд өнжиж болох уу?” гэсэн асуултууд байсан гэнэ.