“ДАШТ-2018”-ын үйл явдлыг сурвалжилж байсан сэтгүүлчийг үнсчээ
Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтын сурвалжлагыг шууд дамжуулан хүргэж байсан Өмнөд Солонгосын “MBN” телевизийн сэтгүүлч Кваль-Йель Квоныг хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй үнссэн дүрс бичлэг олон хүний анхаарлыг татжээ.
“YouTube” хуудсанд байршуулсан уг дүрс бичлэгийг үзсэн зарим хүн хөгжөөн дэмжигч охидыг зоригтойг нь гайхаж байсан бол зарим хүн тэднийг ихээхэн шүүмжилсэн юм. Сэтгүүлч хэрэв эмэгтэй хүн байсан бол нөхцөл байдалг өөрөөр эргэж, хүмүүс бэлгийн хүчирхийлэл гэж дүгнэх байсан хэмээн зарим хүн үзсэн байна.
Өмнө нь ч гэсэн үүнтэй төстэй хэрэг болж байжээ. Үйл явдлыг сурвалжилж байсан Бразилийн хөтлөгч бүсгүйг нэгэн хөгжөөн дэмжигч үнсэх гэж оролдсон байна. Уурлаж бухимдсан сэтгүүлч бүсгүй тэр хүнтэй шууд эфирийн үеэр маргалджээ.
Харин энэ удаа болсон явдлыг Өмнөд Солонгосын сэтгүүлч өөрөөр хүлээн авсан байна. Хөгжөөн дэмжигч хоёр бүсгүй өөрийг нь үнсэхэд Квон зүгээр л инээмсэглээд өнгөрчээ.