"ДАШТ-2018": Англичууд Колумбын шигшээг торгуулийн цохилтоор хожлоо
ОХУ-д болж буй хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий хасагдах шатны 1/8 шигшээгийнKолумб-Английн шигшээ багийн тоглолт Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд манай цагаар өнгөрсөн шөнийн 02 цагт эхэлж, 1:1 (4:3)-өөр Английн шигшээ багийн хожлоор өндөрлөв.
Энэхүү тоглолтын анхны гоолыг Английн довтлогч Харри Кейн 57 дахь минутад хийсэн юм. Харин Хуан Куадрадогийн дамжуулалтаар хамгаалагч Иерри Мина (90+3) минутад тэнцээний гоолыг Английн хаалганд оруулсан.
Улмаар нэмэлт 30 минутанд хоёр баг гоол оруулж чадаагүй бөгөөд 11 метрийн торгуулийн цохилтоос Колумбын шигшээ 3:4-өөр ялагдал хүлээж гэртээ харихаар болж англичууд ¼ шигшээд туналаа.