П.Мөнхбаяр: Төвбанкны үнэт цаас бол түргэн хөрвөх активт тооцогддог

П.Мөнхбаяр: Төвбанкны үнэт цаас бол түргэн хөрвөх активт тооцогддог

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтэсийн захирал П.Мөнхбаяртай Төв банкны үнэт цаасны талаар ярилцлаа.

Төв банкны үнэт цаасны хэмжээ сүүлийн үед огцом өсч байна гэсэн яриа байна. Энэ нь ямар учиртай вэ?

Төв банкны үнэт цаасны өсөлтийг ярихын өмнө юун түрүүнд төв банкны үнэт цаас гэж юу вэ? Төв банк яагаад үнэт цаас гаргадаг вэ? гэсэн асуултад хариулах нь зүйтэй байх. Төв банкны үнэт цаас бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл юм. Манайх шиг хөгжиж буй орнуудын банкны сектор нь ихэвчлэн нөөцийн илүүдэлтэй байдаг тул төв банк нь үнэт цаас гарган арилжаалж, энэхүү илүүдэл нөөцийг удирдах замаар богино хугацаатай хүүнд нөлөөлөхийг зоридог.

Илүүдэл нөөцийг төв банкны үнэт цаасаар татаагүй тохиолдолд товчхондоо хоёр сөрөг үр дагавар гарна. Үүнд: банкууд сул чөлөөтэй эх үүсвэрээрээ гадаад валют худалдан авч, ханшийн дарамтыг нэмэгдүүлнэ, мөн зээлийн хэт өсөлт эдийн засагт савалгаа, инфляцийн дарамтыг бий болгоно.    

Сүүлийн үед төв банкны үнэт цаасны хэмжээ огцом өсч байгаа асуудал нь хэд хэдэн шалтгаантай. Нэгт, манай улсад орж ирэх гадаад валютын урсгал нэмэгдэж, үүгээр төв банк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд бид гадаад валютын нөөц шавхагдах эрсдэл нь эдийн засагт ямар хор хохиролтой болохыг тодорхой харсан. Тиймээс ч Монголбанк валютын нөөц  хуримтлуулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эргээд төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нөлөөтэй. Хоёрт, засгийн газар дотоодод гаргасан үнэт цаасаа эргүүлэн төлж, энэ хэмжээгээр банкны секторын төгрөгийн нөөц нэмэгдэж байгаа. Төгрөгийн нөөцийг зохистой түвшинд барих үйл ажиллагаа явуулаагүй мөн гадаад валютын нөөц нэмэгдэхгүй бол дээр дурдсанчлан эдийн засагт ханшийн болон инфляцийн дарамтыг нэмэгдүүлэхээр байсан.

Одоогийн байдлаар банкуудын худалдан авсан үнэт цаасны хэмжээ хэд байна вэ?

Өнөөдрийн байдлаар төв банкны үнэт цаасны үлдэгдэл 5.1 их наяд төгрөг байна. Олон улсын валютын сантай байгуулсан хэлэлцээрийн дагуу төв банк макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг макро тогтвортой байдлыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн өсөлтийг зохистой түвшинд хадгалж, зээл санхүүгийн зуучлалыг нэмэгдүүлэх  бодлогыг хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаас болон бодлогын хүү нь дээрх бодлогыг хэрэгжүүлэх гол хэрэгсэл юм.

Монголбанкны хувьд төв банкны үнэт цаас нь мөнгөний бодлогын хэрэгсэл юм байна. Тэгвэл банкны хувьд төв банкны үнэт цаас худалдан авах ямар шалтгаан байдаг вэ?

Банкны хувьд төв банкны үнэт цаас худалдан авах 2 гол шалтгаан бий. Нэгт, Монголбанкнаас банкны харилцагчдыг хамгаалах, харилцагчийн мөнгөн хөрөнгийг анхны шаардлагаар гаргах чадварыг хангуулахын тулд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг ханган ажиллахыг шаарддаг. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг хангахад банкинд бэлэн мөнгө, төв банкны үнэт цаас, засгийн газрын үнэт цаас зэрэг хөрвөх чадвар сайтай активууд шаардлагатай. Засгийн газрын үнэт цаасны хэмжээ буурсан одоогийн нөхцөлд банкууд төв банкны үнэт цаас авахаас өөр сонголт байхгүй байна.

Хэрвээ банк төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг зөвхөн бэлэн мөнгөөр хангавал зардал өндөртэй тул энэхүү зардлыг зээлийн хүүнд шингээдэг. Төв банкны үнэт цаас нь өгөөж өгдөг актив тул төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаанаас шалтгаалан зээл, хадгаламжийн хүүний зөрүүг бууруулах нөлөөтэй.

Хоёрт, төв банкны үнэт цаас нь хөрвөх чадвар сайтай актив тул хоёрдагч зах дээр арилжаалах бүрэн боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл, төв банкны үнэт цаас нь хөрвөх чадвар өндөртэй, эрсдэлгүй актив учир банк богино хугацаанд худалдан борлуулах замаар бусад банкнаас богино хугацаатай эх үүсвэр босгох боломжтой байдаг. Хүүний өндөр өгөөж өгдөг активын үүрэг гүйцэтгэхээс нөгөө талаас хэлцэл хийгдэх гол хэрэгсэл болдог.   

2018 оны 4 дүгээр сарын байдлаар банкны системийн бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн нийт хэмжээ 25.0 орчим их наяд төгрөг байна. Үүнээс банкууд хамгийн багадаа 25 хувь буюу 6.25 орчим их наяд төгрөгийг түргэн хөрвөх активт байршуулах шаардлагатай. Хөрвөх чадвартай активын сонголт хязгаарлагдмал байгаа энэ үед банкууд төв банкны үнэт цаасаар энэхүү хэрэгцээг хангаж байна.

Төв банкны үнэт цаас бол олон улсад ч тэр түргэн хөрвөх активт тооцогддог тул банкууд төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг хангах зорилгоор их хэмжээний төв банкны үнэт цаас худалдан авдаг туршлага бий. Санхүүгийн зах зээл нь өндөр хөгжсөн орнуудад ипотекийн зээлээр баталгаажсан бонд, АА- болон түүнээс дээш үнэлгээ авсан компанийн үнэт цаас зэрэг нь түргэн хөрвөх активын үүрэг гүйцэтгэдэг тохиолдлууд байдаг. Харамсалтай нь манай орны хувьд хөрвөх чадвар сайтай активын үүргийг зөвхөн төв банк болон засгийн газрын үнэт цаас гүйцэтгэж байна. Бусад хэрэгслүүд санхүүгийн зах зээл дээр хангалтгүй байгаа учраас төв банкны үнэт цааснд энэ ачаалал ноогдож байна.

Төв банкны үнэт цаасны хэмжээ 5 их наяд хүрч байгаа нь санаа зовоох асуудал мөн үү?

Ерөнхийдөө эдийн засагт хүндрэл үүссэний дараа банкуудын болгоомжлол нэмэгдэж, илүү хөрвөх чадвар сайтай активт хөрөнгөө байршуулах хандлагатай болдог. Хэмжээний хувьд 5 их наяд гэдэг их тоо. Гэхдээ энэ тоог банкны активтай харьцуулахад тийм ч их тоо биш юм. Банкны нийт актив 2010 оноос хойш 6.7 дахин нэмэгдсэн байна. Тухайн үед 500 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдаж байсан нь нийт активын 12 хувьтай тэнцэж байсан. Харин өнөөдрийн байдлаар энэ тоо 14 хувьтай байна. Тэгэхээр энэ бол тийм өндөр тоо биш. Гэтэл 2011 онд төв банкны үнэт цаасны хэмжээ банкны системийн нийт активын 20 хувьд хүрч байсан. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, банкны системийн илүүдэл нөөц буураад ирэхээр төв банкны үнэт цаасны хэмжээ дагаж буурна. Харин төв банкны үнэт цаасны хэмжээг хүчээр буулгах оролдлого нь эдийн засагт ханшийн болон инфляцийн дарамтыг үүсгэхийг энд дахин дурдах нь зүйтэй.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419