Японы зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох талаар зөвлөгөө өгнө
Япон улс руу хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлохыг хүсэгчдэд зөвлөгөө өгөх семинар зохион байгуулах болжээ.
Монгол-Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдаад 2 жил болж байна. Энэ хугацаанд цөөнгүй нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус улсын зах зээлд хөнгөлөлттэй нөхцлөөр экспортолж эхэлсэн. Цаашид мөн экспортлох сонирхолтой бизнес эрхлэгчид нэмэгдэж буй тул Япон улсын Элчин сайдын яамнаас МҮХАҮТ-тай хамтран “Монголын бүтээгдэхүүнийг Япон улсын зах зээлд экспортлоход дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт семинарыг маргааш зохион байгуулах болжээ.
Семинарт “Монос” групп, “Ноосон зангилаа” хоршоо, Сноу Филдс ХХК зэрэг ААН-ийн төлөөлөл өөрсдийн сайн туршлагаас хуваалцах бөгөөд экспортод тавигдах стандарт шаардлага, ложистик, гарал үүслийн гэрчилгээ зэргийн талаар зөвлөгөө аж. Семинар МҮХАҮТ-д болно.
Эх сурвалж: МОНЦАМЭ