Волгоград хотын “Волгоград Арена” цэнгэлдэхэд урд шөнө манай цагаар 02 цагт Англи-Тунисын шигшээ багуудын халз тулаан болж англичууд 2:1-ээр өрсөлдөгчөө хожлоо.
“Карфатын бүргэдүүд” буюу Тунисийн шигшээ багтай хийсэн тоглолтогдоо англичууд 2018 оны ДАШТ-ий анхны гоолоо эхний хагасын 11 дэх минутад Тунисын хаалганд оруулав. Харин Тунисын Ф.Сасси 35 дахь минутад торгуулийн цохилтоор гоол оруулж онооны харьцааг тэнцүүлсэн юм. Ийнхүү үндсэн 90 минутанд хоёр багийн ал аль нь гоол оруулж чадаагүй ч шүүгчийн өгсөн нэмэлт 4 минутын эхний нэг дэх минутад 24 настай Харри Кейн булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг толгойгоороо мөргөж оноог 2:1 болгож багтаа ялалтыг авчирсан байна.