Мексик, Германы шигшээ багуудын тоглолтоос болж Мехико хотод газар хөдлөлт үүссэн гэж Мексикийн газар хөдлөлт судлалын төв мэдээлжээ.
Уг тоглолтод Мексикийн баг Германыг 1:0-ээр хожсон юм. Харин тухайн гоол орох мөчид 8.8 сая хүн амтай Мехико хот орчимд хоёр баллын чичиргээ мэдрэгдсэн юм байна. Мексикийн судлаачдын гаргасан мэдээлэл үнэн болохыг Чили, АНУ-ын эрдэмтэд мөн баталгаажуулжээ.