2018 оны ДАШТ-ий В хэсгийн тоглолтууд үргэлжилж Ираны шигшээ баг Морокког 1:0-ээр буулгаж авав.
Энэхүү тоглолт нь Оросын эртний нийслэл Санкт-Петербург хотын 65 мянган хүний багтаамжтай “Крестовский” цэнгэлдэх хүрээлэнд болсон. Хоёр багийн энэ тоглолт Иран-Мороккогийн шигшээ багуудын анхны уулзалт байлаа. Мороккогийн Бохаддоуз /Bouhaddouz/ 90+5 минутад мөргөж авто гоол /өөрийн хаалганд/ оруулж хожигдол хүлээсэн юм.