"ДАШТ-2018" Испани-Португали улсын шигшээ багууд 3:3-ын харьцаатай тэнцэв
2018 оны ДАШТ-д хамгийн их сонирхол татсан тоглолтуудын нэг ОХУ-ын Сочи хотноо өглөөний 2: 00 цагт болж өнгөрлөө. Уг тоглолтонд Испани-Португалийн үндэсний шигшээ багууд өрсөлдөж 3: 3-ын хайрцаатай тэнцсэн байна.
33 настай Кристиано Роналдо өөрийгөө дэлхийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч гэдгээ харуулж гурван гоол оруулсан бол 29 настай Испанийн довтлогч Диего Коста хоёр гоол хийсэн юм.
Португалийн багын ахлагч Роналдо эхний 4 дэх минутанд торгуулийн цохилтоор гоол оруулж 44, 88 дахь минутад дахин хоёр гоол оруулсан байна. Харин Диего Коста 24, 55 минутад хоёр, Начо Фернандо Португалын хаалганд 58 минутад тус тус гоол оруулжээ.
Португалийн ахлагч Кристиано Роналдо ДАШТ-ий түүхэнд дөрвөн тэмцээн дараалж гоол оруулсан дөрөв дэх тоглогч болжээ. Тэрээр өмнө нь 2006, 2010, 2014 оны ДАШТ-үүдэд гоол оруулж байсан юм.