2018 оны хөлбөмбөгийн ДАШТ өнөөдөр эхлэх гэж байна. Нийт 32 баг өрсөлдөж буй энэ тэмцээний эхний шат буюу хэсгийн тоглолтууд дундаас аль нь хамгийн их гал авалцсан, сонирхолтой болох бол. Тэгвэл хөл бөмбөгийн мэргэжилтнүүд дараах жагсаалтыг гаргажээ.
1. ОХУ - Саудын Араб, зургадугаар сарын 14.
Тэмцээний хамгийн чухал тоглолтуудын нэг бол яахын аргагүй нээлтийн тоглолт билээ. Энд л тэмцээн зохион байгуулж байгаа орны тамирчдын чадвар, аваргын төлөө өрсөлдөх үү, үгүй юү гэдэг нь харагдана даа.
2. Португал - Испани, зургадугаар сарын 15.
Аль аль нь аваргын цомыг авах магадлалтай энэ хоёр баг тэмцээний эхний шатны хамгийн халуухан тоглолтыг үзүүлэх нь эргэлзээгүй. 2010 оны дэлхийн аварга Испани хоёр жилийн өмнө "Евро-2016" тэмцээнд Португалд ялагдсан хариугаа авах боломж энд л гарч ирнэ.
3. Аргентин - Исланд, зургадугаар сарын 16.
Энэ тэмцээн Лионел Мессигийн Дэлхийн аварга болох, түрүүлэх боломж юм. Тиймээс Аргентин жижигхэн ч догшин авиртай Исландыг ялахаас өөр зам байхгүй.
4. Мексик - Герман, зургадугаар сарын 17.
Энэ тоглолт мөн олон хүний анхаарлын төвд байгаа. Энэ хоёр багийн аль нь ч ялж магадгүй. Ялсан баг мэдээж хагас финалд шууд хүрэх нь тодорхой.
5. Бельги - Панамa, зургадугаар сарын 18.
Бельги бол дэлхийн шилдгүүдийн нэг. Харин энэ бол Панамын анхны ДАШТ юм. Анх удаа ийм том тэмцээнд оролцож байгаа багийг дэмжих хүн олон бий. Панама энэ тоглолтонд ялагдсан ч харамсах зүйл байхгүй байх.
6. Франц - Перу, зургадугаар сарын 21.
Перу сүүлийн жилүүдэд ширүүн довтолгоогоор олныг гайхашруулах болсон. Хэрвээ тэд Аргентинийг ялах юм уу, хайнцаж чадвал хагас финалд орж ч болох юм.
7. Уругвай - Орос, зургадугаар сарын 25.
Уругвай уламжлал ёсоор зохион байгуулагч оронтой таарчээ. Тэд өмнө нь "Copa America - 2011" тэмцээнд зохион байгуулагч Аргентин, 2010 оны ДАШТ-д зохион байгуулагч Өмнөд Африкийг ялж байсан учраас энэ тал дээр мэргэжлийн гэхэд болно. Мөн Оросуудын чансаа энд л мэдэгдэнэ .
8. Нигер - Аргентин, зургадугаар сарын 26.
Нигерчүүд буюу Супер бүргэдүүд өнгөрсөн сарын нөхөрсөг тоглолтонд Аргентинийг 4:2 харьцаагаар бут цохьсон ч аль аль нь жинхэнээсээ тоглоогүй байх. Өмнө нь дөрвөн удаа ДАШТ-д оноолт таарч байсан энэ хоёр орон одоо л хэн нь хэн бэ гэдгээ үзүүлнэ дээ.
9. Мексик - Швед, зургадугаар сарын 27.
Мексикчүүд эхний тоглолтонд Германыг ялсан ч тэдний өмнө Швед гэдэг дахиад нэг өндөр хана гарч ирнэ. Чухам энд л Мексик Швед хоёрын аль нь хэсгээсээ гарах вэ гэдэг нь тодорхой болох юм.
10. Англи - Бельги, зургадугаар сарын 28.
Энэ хоёр аваргууд сүүлийн жилүүдэд олигтой амжилт үзүүлүүлэхгүй байгаа. Харин энэ жил хэн нь хуучин тэргүүллээ эргүүлж авах вэ гэдэг нь тодорхой болно.