"ДАШТ- 2018": Английн фанатуудыг ОХУ-д нэвтрэхийг хориглов
ОХУ-ын Засгийн газар зургадугаар сарын 14-нд тэмцээн эхлэхээс өмнө Британийн 1342 иргэнийг онгоцны буудалд саатуулан, эх оронд нь нэвтрэхээс өмнө бичиг баримтаа хууралгахыг шаардсан байна.
Өнгөрөгч гуравдугаар сард Нидерланд болон Английн хөгжөөн дэмжигчдийн хооронд ширүүн мөргөлдөөн гарч 100 гаруй хүн бэртэж байсан учраас ОХУ-ын эрх баригчид ийм арга хэмжээ авах болжээ.
Тэдний шаардлагыг 1254 хүн биелүүлсэн бөгөөд ОХУ-ын цагдаагийн газар үлдсэн 58 хүнийг байнгын хараа хяналтан дор байлгах шийдвэр гаргасан байна. ОХУ-ын Дотоодыг хамгаалахын сайд Ник Хурд энэхүү шийдвэрийг галзуу "фанатуудаас" жинхэнэ хөлбөмбөгийн фэнүүдийг хамгаалах зорилгоор гаргасан гэж мэдэгджээ.
Их Британиас 10.000 орчим хүн ДАШТ үзэхээр Орос улсыг зорьсон бол өмнө нь хөлбөмбөгийн фанатуудын зодоонтой холбоотой хэргээр цагдаад байцаагдаж байсан хүмүүсийг тусгайлан шалгасан аж.
Хөгжөөн дэмжигчдийг биеэ зөв авч явахыг ДАШТ-ий Зохион байгуулах хороо уриалж, ямарваа ёс бус үйлдэл гаргасан тохиолдолд доод тал нь 200 паундтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль тавих болно гэж мэдэгдсэн байна.