Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Жулен Лопетегунийг ажлаас нь халжээ. Түүнийг "Реал Мадрид"-ын шинэ дасгалжуулагчаар томилогдсоноос хойш хоёр өдрийн дараа, Португалтай хийх чухал тоглолт болохоос хоёр өдрийн өмнө ажлаас нь чөлөөлжээ.
Лопетегуни нь "Реал Мадрид"-ын дасгалжуулагчаар Зинедин Зиданыг орлохоор гурван жилийн гэрээг өнгөрөгч мягмар гаригт хийгээд байсан юм.
Испанийн хөлбөмбөгийн холбоо (RFEF) 51 настай дасгалжуулагч Лопетегуни "RFEF-д ямар ч сануулга өгөлгүй дээрх хэлцлийг хийсэн" гэдэг үндэслэлээр түүнийг ажлаас нь халжээ. ДАШТ-ий үеэр Испанийн шигшээ багийн дасгалжуулагчийн үүргийн тус улсын спортын хорооны дарга Фернандо Хирро гүйцэтгэх юм байна.