Монголбанк тавдугаар сард 1661 кг алт худалдан авлаа
Монголбанк 2018 оны тавдугаар сард 1661 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1845 кг алт авч байснаас 184 кг-аар бага байна. Харин Монголбанк 2018 оны эхний тавдугаар сард 4.95 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 4.88 тонн алт авч байснаас 73 кг-аар их буюу 1.5%-иар өссөн үзүүлэлттэй байна. 2018 оны тавдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,642.85 төгрөг байлаа.